Saturday, March 24, 2012

Ухаарлын талаар

Энэ түүх нэгэн бодлын азгүй явдал юм л даа. Платоны улсад шоо хаях нь асар их асуудлыг шийдэх хөшүүрэг болж чаддаг байв. Тухайлбал шударга түвшин, иргэдийн гэрлэлтийг хүртэл сугалааны зарчмаар оноож, тохиолдлын энэхүү сонголтдоо ихээхэн ач холбогдол өгч байжээ. Түүний санаагаар бол ийм гэрлэлтээс төрсөн хүүхдүүдийг эх оронд нь хүмүүжүүлэх бөгөөд удам судар муутай жаалуудыг харьд цөлөх ёстой байж, Цөлөгдсөн хүүхдүүдээс өсч торнисон хойно нь сайн зан суртахуун илрэх юм бол эх орондоо буцаж ирж болдог. Түүнчлэн нутагтаа үлдэгсдээс өсч том болоод мөнөөх найдварт нь тэнцэхгүй бол харьд хөөгдөх ёстой аж. Харин азаар энэхүү улс нь Платоны төсөөллийн улс байсан болохоор үүнд үнэмших хэрэггүй юм.
Тэгвэл би хөгшин ээжээсээ сонссон сонирхолтой нэгэн түүхийг сийрүүлье. Үүнд монгол бүсгүйчүүдийг шатар сурах гэхээр бүстэй ах дүү нартаа харш хэмээн цээрлэдэг байж, үүнээс гадна дөнгөж 16 настай бүсгүйчүүдийг 40, 50 настай эр гэргийгээ болгон авахдаа нүдийг нь боон, хүч хэрэглэн авч явдаг байсан талаар сонслоо. Монгол ардын дуунд арван лангийн ембүү хараад алгаа тосдог аав, 20 лангийн ембүү хараад хормойгоо тосдог ээжийн тухай гардаг. Тэгвэл энэ дуу үүнтэй холбоотой бөгөөд үнэн болох нь нотлогдлоо. Урьдын түүхийг дахин сөхвөл социализмын үед төлөвлөгөө биелүүлнэ гэдэг айхтар юмын талаар сонсохнээ: Малчин монголчууд минь төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд үстэй дээлээ хяргаж өгөхөөс эхлээд, үхэр малынхаа сүүг өөрийн дураар хэрэглэнэ гэж санасны ч гарз байсан юм билээ. Энэ жишээг профессор багшаасаа сонссон болохоор эргэлзээгүй үнэн.
Платоны төсөөллийн улсад, хөгшин ээжийн минь ярьсан шударга биш нийгмийн үед, багшийн хэлсэн төлөвлөгөөт социализмын үед төрөөгүй нь аз мэт.
Би нэгэн удаа ухаантай бөгөөд ухаан мөхөс хийсэн үйлдлүүдийг харьцуулж үзэж байсан юм. Нэгэн эмэгтэй илүү өнгөлөг шинэ арьс ургуулахын тулд нүүрнийхээ арьсыг хуулахыг тушаасан хатагтайн талаар Парис даяар мэддэг гэнэ. Бусад шүд нь илүү аятайхан байрлана гэсэндээ, бас дууныхаа өнгийг зөөлрүүлэхийн тулд цоо эрүүл бат бөх шүднүүдээ суга татдаг хүмүүс бас байдаг. Царайгаа цайруулах гэсэндээ зориудаар ходоодоо муутгахын тулд үнс юм уу элс залгидаг хүн ч Монтэньтой таарч байжээ. Гоолиг харагдахын тулд биеэ боож баглах, түүнчлэн хоёр ташаагаа модоор баглаж боосноос болж амиа алдсан хүн хүртэл байдаг, бас мисс бүсгүй туранхай биеэ хадгалахын тулд мөн амиа алдсан талаар сонсож байлаа. Гоё сайхан харагдана гэсэн өчүүхэн  найдвартаа хөтлөгдөхийн цагт нь ер нь тэднийг айлгах юм алга.
Тэгвэл Миланд нас барсан хамба лам Борромес ямарч өндөр дээд сурвалж угсаатай хүн тансаг сайхан байгаль зугаа цэнгэл, эд баялаг, Итали орны хамгийн цэнгэг агаар, залуу нас гээд бүхий л зүйл байсаар атал өвөл зуны аль ч цагт нэг л хувцсаа өмсөж, өгөршиж муудсан сүрлэн дэвсгэрээс өөр орыг эс мэдэж, үүрэгт ажлаас нь гадуур зав гарах юм бол дэргэдээ талх ус хоёроос өөр юу ч үгүйгээр өвдөг сөгдөн суугаад эцэс төгсгөлгүй ном шагайсан тийм хүнд чанд хатуу дэг журмыг өөртөө оноож явжээ. Сиддхарта Гаутама Будда  нийтийн тооллын өмнөх 556-447 оны хооронд одоогийн Балба, Энэтхэг улсуудын нутагт амьдарч өөрийн сургаалийг өргөн олонд түгээн тарааж байжээ. Гаутама энэтхэгийн Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Люмбинид ханхүү болон мэндэлсэн бөгөөд балба энэтхэгийн хил залгаа нутагт түүний хүйг цөглөсөн гэдэг. Залуу хунтайжийн амьдрал жаргалын дээд диваажингийн адил өнгөрч байлаа. Түүнийг цаг ямагт олон арван дагалдагч нар дагалдан явж хүсэл бүрийг нь биелүүлдэг байлаа. Эрийн цээнд хүрснийхээ дараа ч үзэсгэлэн төгөлдөр эхнэр, үнэт эрдэнэ олон зуун татвар эмс гээд л залуу Гаутамад дутагдах гачигдахын зовлон гэж байсангүй. Өлсөх цангах ядарч туйлдахын зовлонг нэгэн хачин явдал ханхүүд тохиолдох хүртэл нэгээхэн бээр ч үзэж байсангүй. Магадгүй энэ явдал тохиолдоогүй бол Будда хэзээ ч амьдралын тухай бясалган сууж өөрийн гайхалтай номлолооо хэнд ч номлохгүй гэгээрэл гэгчид хүрэх байтугай энэ үгийг ч мэдэхгүй өнгөрөх байх байсан бизээ. Гэхдээ л бидний аз таарч өнөөх түүхэн үйл явдлуудын нэг тохиолдсон юм. Гаутама нэгэн өдөр харгалзагч нарынхаа хамтаар ордноос гарч зугаалж яваад өнгө нь гандсан буурал үстэй амандаа нэг ч шүдгүй улцан нүдтэй эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөнтэй таарчээ. Ийм зүйл урьд нь харч байгаагүй Гаутама гайхан энэ чинь одоо юу вэ? хэмээн асуувал дагалдагч нар нь хүн хөгшрөхөөрөө ийм болдог юмаа гэж хариулжээ. Би ч бас хөгшрөх үү? гэж Гаутама асуувал дагалдагчид нь хөгшрөх нь хорвоогийн жам, хаанд ч харцад ч ялгаагүй болохыг хэлжээ. Ханхүү ч зугаалгаасаа буцаж ирээд энэ тухай удтал бодоод хөгширч өтлөх нь аргагүй ч тэр болтол олон жилийн зай байна гээд тайвширчээ. Гаутама хэд хоногийн дараа ахин дагалдагч нарынхаа хамтаар зугаалж явтал хөгшин бус атлаа хамаг бие нь салганан чичирсэн нус шүлс нь гоожсон эвгүй хачинаар бөгшүүлэн ханиалгасан хүнийг олж харчээ. Ужиг өвчний талаар, өвчин гэдэг хэлж бус хийсч ирдэг талаар мөн л дагалдагч нараасаа сонсоод ханхүү удтал гутарчээ. Гурав дахь удаад Ханхүү оршуулгын цуваатай таарчээ. Талийгаачийн хөрсөн цогцос хэрхэн бусдын гарын аясаар салганан гулжганахыг харсан ханхүү: Энэ чинь одоо юу вэ? гэвэл бараа бологчид нь хүн бүр хэзээ нэгэн цагт үхдэг гарцаагүй тавилан биднийг хүлээж байгаа болохыг тайлбарлаж өгчээ. Энэ бүхний эцэст Гаутама ахин зугаа цэнгэл хөөхгүй, үхэл зовлон, амьдралын талаар бясалган сууж, даяанч болохоор шийджээ. Ийнхүү тэрээр 29 насандаа ордныг орхисон ба юугаар ч үл дутсан баян тансаг амьдрал, хүсэл бүхнээ амнаасаа ч унагаж амжаагүй шахам байхад биелж байдаг нэгэн хэвийн амьдрал нь ч түүнд ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бизээ. Хүний амьдралыг сонирхолтой болгогч гол хөшүүрэг болох тэмцэл түүний амьдралд өчүүхэн төдий ч байсангүй. Хайртай бүсгүйнхээ араас гүйж үзэх байтугай өлссөн үедээ хоол олох гэж ч тэр зовдог байсангүй. Нэгэнт мөнх бусаар энэ орчлонд заяагдаж ирсэнийх амьдралын утга учир нь ийм энгийн идэх унтахаас хэтрэхгүй байгаад залуу ханхүү зовниж хүний амьдралд үүнээс илүү утга учир байх ёстой гэж үзээд өөрийн утга учрийг олохоор олон жил үргэлжилсэн өөрийн хэцүү бэрх аянг эхлүүлсэн байдаг. 
Тэгвэл Эйнштэйн Германд байхдаа "ноорхой цамц" байнга өмсдөг байжээ. Гэтэл Америкид дүрвэж ирээд эхнэр нь Эйнштэйнд наад муухай цамцаа соиоч хүн амьтан харахад муухай юм гэхэд, Эйнштэйн " намайг хүн таних биш гээд огт тоогоогүй" гэдэг. Хэдэн жилийн дараа Эйнштэйны онол алдаршиж, нэр хүндтэй болоход эхнэр нь мөн л дээрх үгийг хэлэхэд " Одоо хүн болгон намайг мэддэг юм чинь цамцаа сольж яах билээ гэсэн гэдэг. ухаантай юм.

No comments: