Saturday, April 7, 2012

Өдрийн тэмдэглэл.

Өнөө өглөө 6:20 минутад босч, өглөөний ундаа уугаад 7:10 минут гээд гэрээс гарав. Өглөөний агаараар цээж дүүрэн амьсгалж, бага хэмжээний гүйлт хийх зуур салхи сийгэн, чийг үнэртэнэ. Хаврын сайхан өдрүүдийн нэг нь яалт ч үгүй энэ гэлтэй. Амралтын өдөр учир энэ өдрийг юм үзэж нүд тайлахаар шийдэж өөртөө зориулсан маань энэ байлаа. Өглөөний 8 цаг гэхэд хорооллоос алхсаар яваад аль хэдийн МУИС дээр очсон байв. Хөдлөх цаг нэгэнт болж бид хэд Багануур хотлуу гарав. Эндээсээ Налайхад өдрийн хоолонд орчоод цаашаа Багахангай явлаа.  

                       
Замын уртад нэг нэгэндээ асуулт тавин, өөрсдийн мэддэг зүйлсээ бусаддаа хуваалцсаар явав.
Мөн их олон дуу дуулсан юм.

Төв аймаг. Их зохиолч Д. Нацагдожийн дурсгал хөшөө.
"Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм 
өвөртлөн ирнэ" гэсэн бичээс байна. Арын том чулуун 
хөшөөн дээр "Миний нутаг" шүлэг байна.



Төв аймаг Эрдэнэ сум. Хотоос 96 км гэнэ.
Чингис хааны хөшөөт цогцолбор "Цонжинболдог" би үсэрч байна.

Тэргүүлэх профессор ph.D Ц. Ганболд багштайгаа ангийн хэдэн
нөхдийн хамт зургаа татуулав.2012,4,7
"Бренд гэдэг чинь наймааны л арга байхгүй юу даа" гэж багш нэг удаа хэлсэн юм. Энэ үгийг хэлэхэд нь дэвтрийн буландаа тэмдэглэж авч байснаа санав. 
Хотын төвөөс гарч, урьд нь очиж байгаагүй шинэ газруудаар явж танилцлаа. Багшдаа баярлалаа.




No comments: