Инээж байвал таныг ямагт баяртай угтах болно:
1, Нью-Йоркийн томоохон дэлгүүрийн нэгэн захирагч ажилд хүн авахдаа гүн ухааны дүнсгэр царайтай доктороос боловсролгүй ч гэсэн сайхан инээмсэглэж чаддаг бүсгүйг урьтал болгоно гэжээ. Хүмүүс таньтай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хүсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөө илэрхийлж байх ёстой. Миний хичээлд суудаг өдий төдий хүмүүсээс би ядаж долоо хоногийн туршид хэн нэгэн хүнд инээмсэглэж, дараа нь үр дүнгий нь ярилцахыг гуйсан юм. Вильям Штейнхардт хэлэхдээ: Би гэрлээд 18 жил болж байна. Энэ хугацаанд би эхнэртээ тоотой инээмсэглэсэн биз ээ. Өглөө ажилд явахдаа би ихэнхдээ ааш муутай л байна. Таныг аль болох инээмсэглэхийг хүссэний дагуу би туршиж үзлээ. Өглөө ажилд гарахын өмнө толинд харан үсээ самнаж байхдаа "Вилл чи өнөөдөр барайх ёсгүй" Чи инээмсэглэх ёстой гэж өөртөө хэллээ. Би цайгаа уухаар суухдаа " Миний хайрт, өглөөний мэнд хүргэе" гэж эхнэртэйгээ мэндлээд инээмсэглэв. Энэ үгийг 2 сарын турш өглөө бүр хэлдэг байв.
Ингэснээр эл өөрчлөлт орон гэрт маань 2 сарын дотор сүүлийн бүтэн жилээс илүү азжаргалыг авчирлаа. Би ажилдаа явахдаа байрныхаа цахилгаан шатны үйлчлэгчтэй инээмсэглэн мэндлэнэ. Би метроны тасалбарчнаас хариулт мөнгө авахдаа инээмсэглэнэ. Удалгүй надад бүх хүн инээмсэглэж харагдаж байгааг анзаарлаа. Надад гомдол гаргахаар ирж байгаа хүмүүсийг би баяртай угтана. Тэднийг сонсож байхдаа инээмсэглэнэ, бүх л учир зүйлээ амархан олно. Инээмсэглэл надад доллар авчирч байгааг ойлгов. Би тэрчлэн хүмүүсийг шүүмжлэхээс татгалзахаар шийдсэн болно. Одоо би зэмлэлээс илүү саашаал илэрхийлдэг болсон. Би өрөөл бусдын санал бодлыг ойлгохыг хичээх болсон. Энэ бүхэн намайг үндсээр нь өөрчилж, би одоо арай илүү азжаргалтай, арай илүү баян, өөр хүн болсон. Баян гэдэг нь нөхөрлөл, азжаргалын утгаараа шүү. Энэ нь утга учиртай цорын ганц зүйл билээ гэсэн юм. Ингэхээр ИНЭЭМСЭГЛЭЛ бол үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэрээр авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа, өгч байгааг нь үгүйрүүлдэггүй. Тэрээр хоромхон болж өнгөрөх боловч заримдаа насан туршид мартагддаггүй. Тэрээр ядархад амралт, гунихад гэрэл гэгээ, зовоход эм юм. Тэрээр худалдагдахгүй, гуйгдахгүй, зээлэгдэхгүй, хулгайлагдахгүй, учир нь түүнийг өгөөмөр сэтгэлээсээ өгөх л сайхан байдаг.
Сайн ярилцагч болох талаар:
2, Лоуэллыг Томасын менежер байхдаа түүнийг дагалдаж Европоор их аялсан гэж мэдээд түүнийг ноён Карнеги Лоуэллаас явсан газар орных нь тухай асуужээ. Биднийг буйдан дээр суумагц тэр эмэгтэй саяхан Африкаас ирсэн тухайгаа хэлэв. Африк гэнээ, ямар сонин юм бэ? Би Африкийг үзэх хүсэлдээ ямагт шатаж байдаг боловч ганц удаа л Алжирт нэг өдөр өнгөрөөх боломж таарсан юм. Та битүү шугуйд очсон уу? Үнэхээр үү? Та яасан азтай хүн бэ? Ёстой атаархмаар байна. Та Африкийн тухай ярьж өгөхгүй юу гэв. Бид хоёр 45 минут ярилцсан билээ. Тэр эмэгтэй миний хаана очиж, юу үзсэн тухай сонсохийг хүсээгүй аж. Харин өөрийнх нь очсон газрын сониныг сонсох хүн л түүнд хэрэгтэй байжээ. Энэ нь гайхалтай гэж үү? Үгүй. гэвч олонх хүн иймэрхүү шүү дээ. Санаж яв
3, Би саяхан Нью-Йоркт ном хэвлэгч Гринбергийн үдийн зоогон дээр нэгэн ургамал судлаачтай тааралдав. Би өмнө нь ургамал судлаачтай ярьж үзээгүй тул тэрээр их сонирхолтой санагдсан. Ургамал судлалын тухай түүний яриаг би их анхааралтай сонссон. Манайх гэртээ хүлэмжтэй байсан тул түүнтэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай тэрээр надад ярьж өгсөн юм. Миний хэлсэнчлэн бид оройн зоогонд уригдсан билээ. Өөр олон зочид байсан боловч би ёс зүйг гажуудуулан бусад зочныг үл ойшоон хэдэн цагийн туршид зөвхөн ургамал судлаачтай л ярьж өнгөрөөв. Намайг хүмүүстэй салах ёс гүйцэтгэн гарч одоход аль хэдийн орой болсон байв. Ургамал судлаач гэрийн эзэнд хандан намайг магтжээ. Тэр дундаа хамгийн сонирхолтой ярилцагч гэж өгүүлжээ. " Сонирхолтой ярилцагч нь би юу" "яагаад" Би бараг юу ч яриагүй шүү дээ. Ярианы сэдвийг өөрчлөөгүй нөхцөлд би хүссэн ч юу ч хэлж чадахгүй байв. Учир нь би ургамал судлалын талаар оцон шувууны биеийн бүтцээс илүү зүйл мэдэхгүй шүү дээ. Гэвч би их л сонирхон сонссон. Ургамал судлаач үүнийг мэдэрч байв. Мэдээжийн хэрэг энэ нь түүнд таалагдлаа шүү дээ. Анхаарал шиг найрсаг зүйл хаана байхав дээ. Би анхааралтай сонсоод зогсохгүй ямагт дэмжиж, сайшааж байв. Би түүнтэй ярилцсандаа ихэд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм. Үнэхээр ч тийм байв. Эцэст нь түүнтэй дахин уулзах хүсэлтэй байгаагаа хэлэв. Үнэн хэрэгтээ би анхааралтай сонсогч байж, түүний яриаг дэмжиж байсан боловч, тэр намайг сонирхолтой ярилцагч гэсэн юм даа. Анхаарал шиг ярилцагч хүнийг хөхүүлэх зүйл үгүй гэж нэрт эрдэмтэн Чарльз, Элиот нар өгүүлдэг байв. Бүх юм ойлгожтой байгаа биз дээ. Үүнийг мэдэхийн тулд ХАРВАРДын их сургуульд 4 суралцах хэрэггүй л байгаа биз дээ.
Сонирхуулахад 1636 онд Харвардын их сургуулийг Сүмийн ЛАМ бэлтгэх зориулалттай анх байгуулж байсан тухай сонсож байлаа.
No comments:
Post a Comment