Алтан бумбат
Сүндэрлэн сүүдэртэн харагдах
Сүрлэг сайхан уулс минь
Мяралзан жирэлзэн урсдаг
Миний бумбатын гол оо
Алдрай насны минь дурсамж
Алтан бумбат миний нутаг аа
Хонин сүрэг налайсан
Холбоо хоёр толгой минь
Хонгор бага насны минь дурсамж
Хотгор бэл миний нутаг аа.
Тайлбар / холбоо хоёр толгой- Магнай ахын өвөлжөөгий доод талд байдаг/
/ хотгор бэл- Ганбат ахын өвөлжөө Гунгаа ахын өвөлжөөний хооронд байдаг бэлийг хэлдэг гэнэ. Энэ л газар ээж минь тоглож өссөн, ажиллаж байсан болохоор ийм шүлэг бичсийм байна.
Ээж минь 2007 онд зохиожээ.
No comments:
Post a Comment