Шинэ-Идэр сумын оюутнуудын дунд уламжлал болон зохиогддог сагсанбөмбөгийн тэмцээнийг анх 2003 онд Б.Ганзориг ахын ангийнхан санаачлан, санхүү дэмжлэг тун ховор байсан ч уг тэмцээнээ амжилттай зохион байгуулж байсан байна. Энэ тэмцээнийг төгсөх курсын оюутнууд жил алгасалгүй зохион байгуулж өдгөө 10 жилийн ойтойгоо золгожээ. Хүүхдийн төрсөн өдрийг нэг нас хүрэхээр нь аав ээж нь тэмдэглэж баярладаг, Аливаа байгууллага 5 жилийн ойн баяраа хийлээ гэж дуулддаг, тэгвэл энэ тэмцээн 10 жилийн ойгоо хийж сум орон нутгийн залуучуудаа олноор хамруулж нэг өдрийг спортлог сайхан өнгөрүүлж болохгүй юм байхгүй. Уг тэмцээнийг санаачлагч Б.Ганзориг ах "би хийхгүй бол хэн хийх юм, хэн ч хийсэн би дэмжинэ" гэсэн уриалга гаргасан байлаа. Уг тэмцээний талаар сумынхандаа хэлтэл, баг бүрдүүлж ирж оролцоно гэдгээ Соёл спортын төвийн арга зүйч Ц.Гансүх ах хэлсэн юм. Тиймээс энэ хавар уг тэмцээний 10 жилийн ойг хийцгээе....
2014 02/23
No comments:
Post a Comment