Wednesday, March 21, 2012

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх МУ ын иргэний журамт үүргийн талаар


         Үр удмаа үлдээж, өөрийн ураг төрлийн хэлхээг тасалдуулалгүй, хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэх, хүүхэд эргээд эцэг эхийн ачийг хариулах, эх орондоо хэрэгтэй хүн болгон хүүхдийг төлөшүүлнэ гэдэгт аав ээжийн үүрэг асар их. Тэгвэл энэ талаар Монгол улсын үндсэн хуулинд "Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг" гэж зааж баталгаажуулсан байдаг.
           Монголчуудын сэтгэлгээнд хүүхдийг хүмүүжүүлэх арга ухааны баян нөөц хадгалагдаж ирсэн бөгөөд "бага балчир насанд нь үлгэр домог ярьж өгөх, оньсого таалгах, зэргээр ухааныг нь тэлж, сургамжит үгсээр хүмүүжүүлж иржээ. Би ч энэ жишгээр л хүмүүжиж, хөгшин ээжийнхээ гэрийн ажилд тусалж дууссанаар үлгэр домгийн цаг эхэлдэгсэн. Эрхийн ухаанд биш бэрхийн ухааныг нөгөө л үлгэр домгоор ойлгуулдаг байжээ.
МНТ г унших зуур Дэлхийн талыг эзлэж явсан Чингис хаан ээжийнхээ үгнээс ер нь зөрж байсангүй.
МНТ д өгүүлснээр Алунгоо эх таван хүүдээ нэг нэг сум өгөн хугалуулахд амархан дийлж дөнгөдөг ч баглаж боосон таван сумыг таван хүү нь аль нь ч дийлээгүйд, Та тав энэ багалсан таван сум адил эвтэй байвал хэнд ч үл дийлдэнэ хэмээн сургасан байдаг. Ингэхээр ээжүүдийн уран сэцэн үгс хүмүүжилд гойд үүрэгтэй мэт. Асуудлыг холоос хайхаа түр больж өөрийнхөө хүмүүжил олж ухаарал авсан жишээг дурьдъя. Би 3 р ангид байхдаа " Цуутын цагаагч гүү хэмээх" үлгэрийг дунд ангийн уран зохиолын номноос уншихад өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрж нулимс гарч байсан. Энэ нулимсыг хүнд мэдэгдүүлэхгүйн тулд нууцалж байсан маань одоо бодоход надад ичих булчирхай өрөвдөх сэтгэл 3 р ангид байхад аль аль нь байжээ. Зөв хүмүүжлийн суурь тавигдсан л бол ичих, уйлах, гэмших хүүхдэд бүгд л байх зүйл гэдгийг ойлгож авсан юм.

" Та хүүхдээ урамшуулж чадсан уу" гэдэг Герман зүйр үг бий. Урамшуулал, магтаал, дэмжлэг гэдэг хүүхдэд их нөлөөтэйг сануулсан үг юм билээ. Хүүхэд цагаан цаас шиг цэвэрхэн сэтгэлтэй болохоор түүн дээр нь бэх дусаачихгүй шиг, зөв цагаан сэтгэлээр алдаа гаргахад нь хүртэл ухаарал хайрлан дэмжих ёстой гэдэгтэй агаар нэг юм. 
Гэвч нийгмийн хурдацтай өөрчлөлтийг даган хүүхдээ хүмүүжүүлэх арга барил мөн өөрчлөгдөж байгаа нь нууц биш. Монгол ардын үлгэр сонсож байгаа хүүхэд бараг үгүй болж, түүнийг ярих хүн ч цөөн болж, үлгэрээр хүмүүжих хэв загвар бараг л үгүй болжээ. Хүүхдүүд эцэг эхийнхээ олсон мөнгийг PC д зориулж, тоглох нь элбэг болж, тоглох зуураа ярих үгс нь голдуу хараалын шинжтэй байх юм. 
Цэцэрлэгийн дүү нар цэцэрлэгтээ явахдаа  дургүй бөгөөд аав ээжээсээ авилга авч байж явдаг болж. Ийм бага байхаас нь мөнгөний амтыг мэдрүүлж авилгад сургаж байгаа нь тун буруу мэт санагддаг юм. 
Тэгвэл хатуу гараар өсөж хүмүүжсэн хүүхдүүд сэтгэц нь хэвийн биш болж, сандруу, бүрэг болдог. Зарим нь бүр хатуу гарын хүмүүжилд өссөнөөрөө дарангуйлагч, дарлагч болох жишээтэй. Иймээс журамт үүргээ ухамсарлаж " үр хүүхэд, хойч үеээ" зөв хүн болгон төлөвшүүлэхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, бусад асран хамгаалагчидийн үүрэг хариуцлага асар их юм.

МУИС улс төр судлалын 2 р ангийн оюутан Г. Отгонбаатар



No comments: