Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 12 жилийн ахлах сургууль
Хөвсгөл аймаг 35 сургуультай. Түүнээс 6 сургуулийг шалгаруулж "00"-той болгож өгч байгаа юм байна. Шалгарсан 6 сургуулийн нэг нь манай сургууль юм. Шинэ-Идэрийн 12 жилийн ахлах сургуульд багш хөгжлийн төв, хүүхэд хөгжлийн төв, гэгээрлийн төв ажилладаг. Технологийн кабинет 26 оёдлын машинтай, талх баригч, халуун тогоо гэх мэт хэрэгцээт зүйлсээр тоноглогдсон. Сургуулийн хашаанд 184 ширхэг чацарганы мод үр шимээ энэ жилээс эхэлж өгч байна. Комьпютрийн лобартори интэрнэтэд холбогдсон, сурагчийн дотуур байр улсын хэмжээнд жишиг болохоор бүрэн тохижсон.
2014 он 8сарын 11
No comments:
Post a Comment