Батбаярын
Ганзориг
Монголын
анхны Сагсан бөмбөгийн олон улсын шүүгч
Шинэ-Идэр суманд
1984 онд төрсөн. Шинэ-Идэр сумын 10 жилийн сургуульд 1992-2001 онд, Далай ван
ерөнхий боловсролын сургуульд 2001-2002 онд суралцаж төгссөн.
2002-2006 онд
Улаанбаатар хотод Монгол Улсын Боловсролын Их сургуульд суралцаж биеийн тамирын
багш дасгалжуулагч мэргэжил эзэмшжээ.
2006-2007 онд
Солонгос улсад сагсан бөмбөгийн шүүгчийн мэргэжил дээшлүүлсэн. 2012 онд Япон
улсад болсон шүүгчийн сургалтанд хамрагдан тэнцэж, Сагсан бөмбөгийн олон улсын
шүүгч болсон. 2007 оноос одоог хүртэл 8 дахь жилдээ ШУТИС-д биеийн тамирын Ахлах
багшаар ажиллаж байна. 2009 онд боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. Монголын
сагсан бөмбөгийн холбооны анхны олон улсын шүүгч болсон. БНСУ-д болсон Зүүн
азийн тэмцээн, Оросын Казан хотод болсон Оюутны дэлхийн Универсиад наадамд
шүүгчээр тус тус ажилласан. 2006 онд Оюутны алдар хүндэт медаль, 2010 онд
спортын тэргүүний ажилтан тэмдгээр, биеийн тамирын 50, 60 жилийн ойн хүндэт медалиар,
2012 онд сагсан бөмбөгийн холбооны 50 жилийн ойн хүндэт медалиар, 2014 онд
тэргүүний залуу алтан медалиар тус тус шагнагджээ.[1]
No comments:
Post a Comment