Wednesday, February 15, 2012

зүүн нуур

Сумын төвөөс холгүй орших, их уст нуурыг нутгийн ардууд " зүүн нуур" хэмээн нэрлэнэ. Нуурын тухай сайхан дууны үгийг Монгол хэл, уран зохиолын багш Я Цэрэнхүү зохиосон байдаг.




" Зүүн нуур"
Ариухан ус нь тэнгэрээ тольдоод
Амьтан ургамал нь танаасаа ундаалж
Аялгуу эгшиглэнт шувууд нь чуулсан
Амьд байгаль минийй нуураа

Зүүн нуур зүрхэн нуураа
Зүүдэнд эргэх ижий нуураа

Сант толгодод нь тошлой бөнжигнөөд
Сарлагийн сүрэг нь саагчин тонгочоод
Сайхан дүрс нь нүднээ харагдах
Саруулхан тунгалаг миний нуураа

Зүүн нуур зүрхэн нуураа
Зүүдэнд эргэх ижий нуураа

Хөвч хоолойд нь хөхөөд ховшоод
Хөндий талд нь хүлэг нь уралдаад
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн баясгах 
Хөөсрөн давалгаалах миний нуураа.
Зүүн нуур зүрхэн нуураа
Зүүдэнд эргэх ижий нуураа...





Миний бие зуны амралтаар нуураас холгүй зусдаг байсан учир хонь малаа услангаа, усанд нь хэвтэн тоголдог байлаа. Усан дотор хэвтэх зуур их гоё бага хэмжээгээр хөвдөг байж билээ. Нуурын зүүн хэсэгт модтой толгод бий, түүнийг Сант хэмээн нэрлэнэ. Модноос нь тошлой хэмээх жимс ургадаг байсан юм билээ. Бага ангид байгаал Том ахтайгаа хамт хонио туун нуур ороход ах надад нэг хоёр жимс авч өгөн тошлой гэх жимс ургадаг байсан гэж хэлж билээ. Одоо ургадаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Нуурын ойролцоо жуулчны гэр бааз байрлана. Зуны улиралд нуур орчмоор сайхан сэрүүхэн байдаг юм.






No comments: