Бираагийн
Цацралт-Од
Анагаах
ухааны доктор
1973 онд төрсөн
Сангийн далай багийн уугуул, Анагаах Ухааны Хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн
бичгийн дарга, Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбооны гүйцэтгэх захирал
Хөвсгөл аймгийн
Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуулийг 1990 онд төгссөн. Анагаах Ухааны Их
Сургуулийг 1997 онд төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн.
Анагаах Ухааны Их
Сургуульд 1999 онд магистрын зэрэг хамгаалсан ба 2004-2008 онд Япон улсын
Жичигийн Анагаах Ухааны Их Сургуульд суралцсан. 1997-2009 онуудад ЭМШУИС-д
багш, 2009-2013 онуудад ХӨСҮТ-ийн эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа
эрхэлсэн дэд захирал, 2014 оноос одоо хүртэл Анагаах Ухааны Хүрээлэнгийн
Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
1.
Вирүс судлалын тулгамдсан асуудлууд үндэсний бага хуралд
илтгэл хэлэлцүүлэн тэргүүн байр – 2004 он
2.
Монголын Анагаахын залуу судлаачдын анхдугаар хуралд
илтгэл хэлэлцүүлэн тэргүүн байр- 2004 он
3.
ЭНЭШТ-ийн Бага хуралд тэргүүн байр, 2006 он
4.
APASL-2007 Олон улсын хуралд
илтгэл хэлэлцүүлэн тусгай шагнал – 2007 он KYOTO
хот
5.
Хүрэл тогоот 2008 оны Анагаахын салбарын хуралд илтгэл
хэлэлцүүлэн тэргүүн байр, БСШУЯ-ны сайдын грантын батламж авсан.
6.
БШСУЯ-ны жуух бичиг- 2009 он
7.
Хөвсгөл аймгийн Хөх сувд- Шилдэг эрдэмтэн 2011 он
8.
Монголын Топ 100 залуу – 2012 он
9.
БШУС-ын нэрэмжит залуу докторын грантыг 2013 онд хүртсэн.
Анагаар
ухааны доктор цолыг Япон улсын Жичигийн Анагаах Ухааны Их Сургуулийн элэгний
вирүс судлалын тэнхимд профессор Н.Окамотагийн удирдлагаар Монголын хүн амын
дундах элэгний А, Б, С, Д, Е вирүсын тархалт генотипын бүрдэл сэдвээр 2008 онд
хамгаалсан. Тэрээр олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд Монголын хүн амын дундах
элэгний вирусын тархалт, гений бүрдэл зэрэг сэдвээр нийтдээ 10 гаруй өгүүлэл нийтлүүлсэн байна.
Хүн нутагтай нутаг сүлдтэй- хуудас 196