Thursday, September 4, 2014

Нутаг амьтай нийслэлийнхэн



Ач хариад Чимэдцэрэнгийн Батсайхан
ХААН БАНК-ны баруун бүсийн салбарын захирал
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг Зүүн хоолойн Ар толгойн бэл хэмээх газар 1967 онд таван хүүхэдтэй айлын гурав дахь хүү  нь болон мэндэлжээ. Бага насандаа ясли, цэцэрлэгт хүмүүжиж сумынхаа бүрэн дунд сургуулийн 1-р ангид 1975 онд элсэн орж 1978-1985 онуудад Мөрөн хотын 2-р бүрэн дунд сургууль, Цагаан-Уул сумын бүрэн дунд сургуулиудад тус тус суралцаж төгссөн. Мөн 1987 онд одоогийн СЭЗДС, 1994 онд МУИС-ийг нябо эдийн засагч мэргэжлээр, 2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг бизнесийн удирлагын арга зүйч менежер мэргэжлээр төгссөн. 2001 онд эдийн засгийн магистр зэрэг хамгаалсан.
Сургуулиа төгсөж аймагтаа ирээд төрөлх сумынхаа Жаргалын зам нэгдэлд туслах нябо хийж байгаад 1989 оноос Мөрөн хотод шилжин ирж аймгийн АДХГ захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газарт хянан шалгагч, балансын ерөнхий нягтлан бодогч, ХААН биржид ерөнхий нягтлан бодогч, аймгийн татварын хэлтэст давхар хяналтын улсын байцаагч зэрэг ажлыг хашиж байв.
1994 оноос одоогийн ХААН банкинд Хөвсгөл салбарт хянагч, нягтлан бодогч, дэд хянан шалгагч, ахлах эдийн засагчаар ажиллаж байгаад 2001 оноос хойш одоог хүртэл төв ХААН банкинд дотоод хяналтын газрын захирал, баруун бүсийн иргэдийн банкны захирлаар тус тус ажиллаж байна.
Ажил амьдралынхаа 20 гаран жилийг улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж банк санхүүгийн системд олон жил тууштай, тогтвортой ажиллаж үе үеийн хамт олон та бүхнийхээ хамтын итгэл зүтгэлээр төр засгийн дээд шагнал “Алтан гадас одон” “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” болон бусад ойн медалиуд, банк санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.[1]



[1] Хүн нутагтай нутаг сүлдтэй- хуудас 204

No comments: