Friday, February 17, 2012
Wednesday, February 15, 2012
зүүн нуур
Сумын төвөөс холгүй орших, их уст нуурыг нутгийн ардууд " зүүн нуур" хэмээн нэрлэнэ. Нуурын тухай сайхан дууны үгийг Монгол хэл, уран зохиолын багш Я Цэрэнхүү зохиосон байдаг.
" Зүүн нуур"
Ариухан ус нь тэнгэрээ тольдоод
Амьтан ургамал нь танаасаа ундаалж
Аялгуу эгшиглэнт шувууд нь чуулсан
Амьд байгаль минийй нуураа
Зүүн нуур зүрхэн нуураа
Зүүдэнд эргэх ижий нуураа
Сант толгодод нь тошлой бөнжигнөөд
Сарлагийн сүрэг нь саагчин тонгочоод
Сайхан дүрс нь нүднээ харагдах
Саруулхан тунгалаг миний нуураа
Зүүн нуур зүрхэн нуураа
Зүүдэнд эргэх ижий нуураа
Хөвч хоолойд нь хөхөөд ховшоод
Хөвч хоолойд нь хөхөөд ховшоод
Хөндий талд нь хүлэг нь уралдаад
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн баясгах
Хөөсрөн давалгаалах миний нуураа.
Зүүн нуур зүрхэн нуураа
Зүүдэнд эргэх ижий нуураа...
Миний бие зуны амралтаар нуураас холгүй зусдаг байсан учир хонь малаа услангаа, усанд нь хэвтэн тоголдог байлаа. Усан дотор хэвтэх зуур их гоё бага хэмжээгээр хөвдөг байж билээ. Нуурын зүүн хэсэгт модтой толгод бий, түүнийг Сант хэмээн нэрлэнэ. Модноос нь тошлой хэмээх жимс ургадаг байсан юм билээ. Бага ангид байгаал Том ахтайгаа хамт хонио туун нуур ороход ах надад нэг хоёр жимс авч өгөн тошлой гэх жимс ургадаг байсан гэж хэлж билээ. Одоо ургадаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Нуурын ойролцоо жуулчны гэр бааз байрлана. Зуны улиралд нуур орчмоор сайхан сэрүүхэн байдаг юм.
Б Чимэд гуай
Чимэд гуай 1934 онд Шинэ-Идэр суманд төрсөн. Бага сургууль төгсөөд хөдөө аав, ээж дээрээ гарч мал маллаж, бэлтгэлийн мал туух, морин станцад өвс хадах, артельд мод бэлтгэх багт бичиг үсгийн багш гэх мэт ажил хийж байгаад 1953 онд эр цэргийн албанд мордож, гурван жил алба хаан сумандаа ирж багийн дарга болжээ. Багийн даргын ажлыг шаггүй сайн хийж байсан түүнийг аймгийн намын хороо зааварлагчаар авч ажиллуулжээ.
1957-1962 онд аймгийн хороонд зааварлагч,
1978-1982 онд Шүүх яамны сайд
1982-1986 онд Улсын дээд гшшхийн дарга, улсын ерөнхий арбитрч.
1986-1990 онд АИХ-ын тэргүүлэгчдийн төрийн байгуулалтын хэлтсийн дарга, тэргүүлэгч гигүүн.
1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, УБХ-ын нарийн бичгийн дарга.
1992-1996 онд УИХ-ын гишүүн
1997 онд МУ- ын ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажилласан.
1974 онд " БНМАУ- ын захиргааны эрхийн ерөнхий ангийн үндсэн институт" сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
Монгол улсад хууль зүйн албыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн ардчилсан шинэ тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэх, Шинэ үндсэн хуулийг боловсруулахад оруулсан хувь нэмрийг үнэлж 1992 онд Монгол улсын гавъяат хуульч цол олгожээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат хуульч Б Чимэд гуай таниар Монгол улс бахархдаг юм.
Б Ширэндэв Ши мэргэн
Ph.D. хамгаалсан сэдэв. он : " Монгол орон дахь ардын хувьсгал, БНМАУ байгуулагдсан нь" М.,1954
D.Sc. хамгаалсан сэдэв. он: "XIX-XX зууны зааг дахь Монгол улс" М.,1960
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэвийн хүндэтгэлийн цээж баримал байрлуулах ёслолын ажиллагаа 2012 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр 14.00 цагаас ШУА-ийн нэгдсэн байранд боллоо.
Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баяр, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ерөнхий эрдэмтэн, нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар болон ШУА-ийн гишүүн академичид, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр академич Б.Ширэндэвийн бүтээл туурвил, номын үзэсгэлэнг мөн сонирхуулсан. Монгол Улсын Шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулсан гавьяатан нэрт түүхч, академич Б.Ширэндэв ШУА-ийн төлөөлөгчид болон ерөнхийлөгч нарын зөвлөгөөнд удаа дараа оролцож, хамтын ажиллагааны комисс, байгууллагуудад ажиллаж шинжлэх ухаан-техник, технологийн асуудлаар зохиогдсон Женев, Делигийн симпозиум Москвагийн сансар судлалын “Интерспутник” хуралд улсаа төлөөлөн оролцож, Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн байлаа. “БНМАУын түүх” гурван боть зохиолыг туурвих ажлын комиссын даргаар ажилласан бөгөөд уг бүтээл нь Монгол түүхчдийн үзэл баримтлалыг илэрхийлсэн, тус улсын албан түүх болохын хувьд түүхийн шинжлэх ухааны тухайн цагийн томоохон ололтын нэг болоод зогсохгүй гадаадын Монгол судлалд ч нэн ач холбогдолтой бүтээл болсон байна. Академич Б.Ширэндэв эх түүхээ судлан боловсруулах үйлст хүчин зүтгэхдээ 1921 оны хувьсгалын түүхийг судалгааны бие даасан чиглэл болгон хөгжүүлж, олон арван бүтээл туурвисан нь эдүгээ түүх шинжлэлийн үнэтэй сурвалж болсоор байгаа юм.
XX зууны Монголын түүхийн он дарааллын бичигт тэмдэглэгдэх гайхамшигт үйл явдал шинжлэх ухааны томоохон ололт болох Монгол хүнийг сансарт нисгэх үйлст Сансар судлалын Үндэсний зөвлөлийн дарга Б.Ширэндэв томоохон хувь нэмрээ оруулсан билээ.
Tuesday, February 14, 2012
мөнгө азжаргалын түлхүүр мөн үү?
Мөнгө, мөрөөдлийнхөө
оргилд хүрэхэд газарчлан хөтлөгч, жаргал хайрлах буянтан, хүсэшгүй, төсөөлөшгүй
зовлонд унагахад хөтлөн зуучлагч нүгэлтний аль аль нь байж чадах агуу шидтэн
билээ. Эд мөнгө, хөрөнгө чинээ ихтэй хүмүүсийн өмнө хөл алддаг нь алаг
хорвоогийн жам. Баян чинээлэг, дэгжин ганган хувцаслаж, үнэт эдлэлээр гоёсон
хүмүүсийг буудал, зоогийн газрын үүдний хаалгач хүртэл инээмсэглэн угтдаг.
Уулзаж учирсан бүх хүмүүс арай л ондоогоор харж, бусдаас өөрөөр ханддаг. Мөнгө,
хүмүүст хүсэл зорилгодоо хүрэхэд тусалж, гачигдаж дутагдах юмгүй тайван амьдрах
боломжийг хангаж өгдөг аз жаргалын түлхүүр мөн нь мөн. Гэхдээ энэ түлхүүр хүн
бүрийн гарт хүссэнээр нь атгагдаж байдаггүй. Зарим хүнд ороо морь шиг баригдаж
өгөхгүй ороолно. Тодорхой цаг хугацаанд хүмүүсээс илүү хийгээд дутуу мөнгөтэй
байх нь амьдралын хэвийн, энгийн зүйл. Тэр ч бүү хэл огт мөнгөгүй, мөнгөний
эзэн бус, боол нь байх хүнд хэцүү үе бишгүй тохиолдоно. Мөнгө хүнийг өөд
уруугүй захирч, ахиухан мөнгөний сураг хаана гарна, тэр зүг рүү хөл газар
хүрэхгүй үсрэн дэгдэж, шургаж унах нь холгүй тэлүүлэн тэмүүлнэ. Тэр үед мөнгөн
дээрх хүний зураг чам руу нэн ихэмсгээр харж, заримдаа дооглон инээж буй мэт
тохуурхахыг нь яана. Хоногийн хоолоо залгуулах төдий гол зогоож, мөнгөөр байнга
гачигдан, уналтын байдалд амьдарч, мөнгө олох гэж зүтгэсээр залхаж гүйцэн,
нуруугаа авсан морь шиг халирч халшран, гэрэл гэгээ хэзээ үзэх нь тодорхойгүй
түнэр харанхуй нөмрөх шиг зүдэргээнт зовлон яс янгинам хэцүү. Хэрхэн яаж
мөнгөтэй болж, аз жаргалын түлхүүрийг атгах вэ? Мөнгөтэй болох тоо томшгүй олон
аргыг хүн төрөлхтөн бодож олжээ. Тэр дундаас хүмүүс амар хялбар аргаар мөнгөжих
төрөл бүрийн арга зам, заль мэх хамгийн түрүүнд эрж хайж эхэлдэг. Харамсалтай
нь тэр амар хялбар арга зам нь дандаа л хад мөргөн, мухардалд орох төгсгөл рүү
хөтөлдөг. Азтай төрснийхөө ач буянаар мөнгөтэй болсон хүмүүс бий. Гэхдээ хэзээ
тохиох нь үл мэдэгдэх дан ганц азанд найдаж амьдрах явуургүй. Аз сорьсон
мөнгөний дайсан бол мөрийтэй тоглоом. Мөрийтэй тоглоомоор баяжих, мөнхийн ус
олох хоёр адил гэдэг. Тиймээс ийм төрлийн аз туршилтаас алс хол байх нь
өлзийтэй. Мөнгөтэй хүнтэй гэрлэж мөнгөжиж болох. Цаг
үеийнхээ ханшийг дагаад энэ арга олон хүний сэтгэл зүрхийг эзэмддэг бололтой.
Гэхдээ хур хөрөнгөтэй хүний өв залгамжлагч л биш бол гэрлэх насандаа мөнгө
хураасан байна гэдэг тун ховор. Иймээс энэ аргад олон хүн найдах хэрэггүй. Гэмт
хэрэг үйлдэж мөнгөтэй болж болох. Гэхдээ эрх чөлөөтэй байж мөнгөтэй болох
өчнөөн боломж нээлттэй байхад шоронд орох гэж зүтгээд яах юм билээ дээ. Буруу
замаар мөнгөжсөн хүн өдөр нь үргэлжийн айдас хүйдэс дунд, шөнө нь хар дарсан
зүүдэн дунд насаа илээх хэлтгий заяатай. Өөрийнхөө биш, өөртөө харьяалалгүй
мөнгийг буруу замаар, зүй бусаар өөрийн болговол түүнээс илүү үнэ цэнэтэй
зүйлээ алдана гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Энэ бол мухар сүсгийн айдас
биш, хорвоо авсан өгснийг тэнцүүлж байдаг бодит үнэний тусгал. Мөнгөө олж
цуглуулан түүнийгээ харамлаж нарийлсаар баяжиж болох. Гэхдээ л насан туршаа
харамч нарийнаараа дуудуулж амьдарна гэдэг хүсүүштэй, тааламжтай зүйл биш.
Хорголоо тоолон мөнгөө нарийлж, хав даран харамлаж, мөнгө үрэхгүйг хичээж,
өрөвдөлтэй байдалд ордог хүмүүст хэн ч гэсэн таатай ханддаггүй.
Тархиа гашилган бодож, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж олсон
мөнгө үнэ цэнэтэй, үргэлжийн баяр баяслыг дагуулна. Дуртай ажилдаа сэтгэл
зүрхээ бүрэн зориулан зүтгэж байгаа хүн сайн орлогыг зовж зүдрэхгүй олох
боломжтой. Би энэ ажлыг үзэн ядаж байна, яаж үүнээс салж яс амрах бол гэж
байнга үглээд байвал сайн юманд хэзээ ч хүрэхгүй. Ямар ч ажил хийж байсан
түүндээ сэтгэл зүрхээ зориулж, хайртай дуртай байвал хүссэн зүйл чинь аяндаа бүтэж
цогцолно. Дутагдаж гачигдсанаа гайхаж шагшаад байвал үргэлж тийм байсаар насыг
илээнэ. Ховор ч байсан элбэг юм шиг, хавар байсан ч намар юм шиг тэнүүн уужим,
өөриймсөг өөдрөг сэтгэлээр юм бүхэнд хандаж чадвал ховор хоосон үеэ хялбархан
туулж, үйлс заяа чинь үргэлж өөдөө бадарна.
Өчүүхэн жижиг биш өөрийн боломжоос давж хэтэрсэн зорилго өмнөө тавь. Өөрийн боломжоос давсан буюу хэрээс хэтэрсэн зүйлийг боломжтой зүйл болгон өөрчлөхийн тулд уйгагүй чармайн ажиллах шаардлагатай. Хүсэл зорилгоо нэн тодорхой болго. Зүгээр л нэг зорилго өмнөө тавьчихаад идэвхгүй сууж байхын оронд хүсэл зорилгынхоо төлөө чармайн зүтгэж эхэл. “Хүсэл байхад түүнд хүрэх арга замууд заавал олддог” гэх эртний үг бий. Бодож санасан үйлс чинь хүссэнээр болохгүй бүтэлгүйтэж, хүрэх газраа дөхөлгүй бүдэрч мэднэ. Нэг удаа бүтэлгүйтэх нь бүх юм дууслаа гэсэн үг ердөө ч биш. Бүтэлгүйтнэ гэдэг нь ялан дийлэхийн урьдач нөхцөл мөн гэсэн итгэлээр өөрийгөө зоригжуулж, ирлэн хурцал. Бүтэлгүйтэхээс айдаг хүн амжилтаас үргэлж хоцорно. Бүдэрч уналаа ч шороо тоосоо гүвэн хөл дээрээ баттай босч, улам эрчтэй, бүр хүчтэй эрслэн хөдөл. Унаж болно, ухарч л болохгүй.
Мөнгө зоригтой хүнийг дагана. Эргэж буцсан, эргэлзэж тээнэгэлзсэн зориггүй хүнд мөнгө ил гарч нэг харагдан, далд орж нэг нуугдан тохуурхана. Зоригтонд хувь заяа тусалдаг. Мөнгө тэвчээртэй хүнийг дагана. “Гайхамшгийг хүсч байгаа хүнд тэвчээр хэрэгтэй”. Их мөнгө хүсч байгаа бол бүр их тэвчих учиртай. Хэмнэж гамнадаг хүнд мөнгө тогтоно. “Багыг гамнадаггүй хүн ихийг алдана”.
Ухаан бодолдоо мөнгө бий болгож сурах нь онцгой чухал. Учир нь мөнгө хөрөнгө, эд баялаг эхэлж оюун ухаанд байр сууриа эзлээд дараа нь биетээр ирнэ. Бодож сэтгэх оюун ухааны орон зайгаа уужимсган тэлж, ядуу явцуу бодлоосоо салахгүй бол тэр уйтан жижиг зайнд их мөнгө орж ирэхгүй. Тийм хүмүүсийн гарт мөнгө атгуулсан ч удаан тогтохгүй, гарын салаагаар урсан, газрын гав руу орох мэт алга болно. Эхлээд оюун ухаандаа мөнгө хөрөнгө, эд баялаг бүтээх үрийг нямбай суулга, дараа нь санаанд оромгүй чамбай ургац хураана гэдэгт бат итгэлтэй бай.
“Бусдад хэдийчинээ өглөг өгнө, төдийчинээ бидний эд мөнгө арвиждаг мэт санагддаг” гэж нэгэн баян хүн хэлсэн байна. Өглөг чин сэтгэлийн байх учиртай. Гар таталгүй, харамсаж харамлалгүй, эргэж ирэх ашгийг бодолгүй чин сэтгэлээсээ өгөхгүй бол жинхэнэ өглөг болж чадахгүй. Энэ эрин цагт өөрийгөө өглөгч буянтан гэж хөөрч сагсуурч байгаа зарим хүмүүс гагцхүү ашиг алдрыг эрэлхийлэх болсон нь харамсалтай. Тэд зууг гаргаад мянгыг олох хар захын наймааны ухаанаар л өглөг буянд ханддаг. Зарим хүмүүс ихээхэн мөнгөтэй болсон хойноо өглөг өгнө гэж хоосон амлаж суудаг. Ихээхэн мөнгөтэй болох мөрөөдөл нь хэзээ ч бүтэхгүй байж болно шүү дээ. Өгье гэвэл ганцаасаа гэдэг. Өгч байж авна. Өглөгч байх нь ашиг тусаа заавал өгдөг. “Ер нь орчлонд өгсөн авсны хэмжээ тэнцэж байх учиртай”.
Мөнгө олох уран ухаанаас дутуугүй мөнгийг зөв зарж сурах гэж нэг том ухаан бий. Жинхнээсээ мөнгө хөрөнгөтэй болохыг хүсвэл ямар мөнгийг юунд зарцуулах хэрэгтэй вэ гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Хэрэгтэй юмнаас мөнгөө харамлаж, хэрэггүй юманд үрдэг хүний санхүүгийн чадавхи уулын уруу өнхрүүлсэн чулуу мэт хурдтай уруудаж, асаагаад орхисон лаа шиг багасан багассаар дуусан бөхнө. Олж байгаа мөнгө биш, үлдэж байгаа мөнгө л хүнийг чинээлэг болгодог юм шүү гэж хэлсэн мөнгөний учрыг сайн мэдэх ухаантай хүний үгийг үргэлж санаж явах хэрэгтэй.
Мөнгө хөрөнгөтэй хүмүүсийг нэг хэсэг нь шуналтай гэж бодож байхад нөгөө хэсэг нь өгөөмөр гэж үзнэ. Ядуу нийгэм баян чинээлэг хүмүүст төдийлөн сайнаар ханддаггүй. Баян хүмүүсийг шунахай сувдаг гэж үзэхээр барахгүй баячуул мөнгө л бодохоос бус ядууст огтхон ч санаа тавьдаггүй гэх сэтгэгдэл давамгайлна. Нэг чинээлэг хүн хэчнээн хүнийг ажилтай байлгаж, хэдэн гэр бүлийг тэжээн тэтгэж байгаа өгөөмөр сэтгэлтэн билээ гэдэг тухай бодохыг ч хүсдэггүй. Даруу даржин ч гэсэн ядуучуудын хэрэглэж байгаа бүх зүйл баячуудын бодол ухаан, босгосон мөнгөөр бүтдэг нь тодорхой байхад тэр тухай хэн ч дурсдаггүй. Үнэн хэрэгтээ “ядуу мөртлөө шунахай, баян мөртлөө өгөөмөр хүмүүс ертөнцөөр дүүрэн” байдаг шүү дээ. “Хэрэв та баячуудыг устгачих юм бол ядуучуудад тусалж чадахгүй” гэж А.Линкольн тун үнэн үг хэлсэн.
Мөнгө хангалттай байвал бүх зүйл тэгш сайхан, санаа зовох асуудалгүй тайван сайхан байна даа гэж хүмүүс уулга алдацгаадаг. Мөнгө аз жаргалыг цогцоор нь бүтээгч хараахан биш. “Харамсалтай нь мөнгө жаргал авчрахгүй, гай тарих нь ч бий”. Баян хүнийг балаг тойрдоггүй гэдэг. Хэтэрхий их мөнгөтэй хэрнээ аз жаргалтай байж чадахгүй зовж яваа хүн олон. Хангалттай их мөнгөтэй мөртлөө унтаж чадахгүй шөнөжингөө тарчилдаг хүн аз жаргалтай байж чадах уу? Мөнгөөр худалдан авч болдоггүй юм хүний ертөнцөд зөндөө их. “Мөнгөөр унтах ор худалдан авч болно, харин нойр худалдан авч чадахгүй” гэдэг. Амьдралд хангалттай хүрэлцэх мөнгөтэй болж, аз жаргалтай, сайхан тааваар жаргая.

Нийтлэлч.мн Монгол
улсын 2 дахь ерөнхийлөгч Н. Багабанди
хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов.
Бусдын өмнө бөхөлзөж
амьдрах гутамшиг. Тэнгэр бурхан нарт ертөнцөд мэндэлсэн хүмүүст нэг хэсгийг нь
бөхөлзүүлж, нөгөө хэсгийг нь бөхөлзөж амьдрахаар хувь заяа хуваарилаагүй. Хэн ч
гэсэн ялгаагүй бусдын дур хүслээр өөрийн хүслийг хязгаарлаж, хэн нэгний
далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байх заяа дутмаг одонд
төрөөгүй гэдэгтээ эргэлзээгүй итгэлтэй байх хэрэгтэй. Амьдралд тохиох аар саар
бэрхшээл, амжилтаас хоцорсон азгүйтэл, бодсондоо хүрч чадахгүй бүтэлгүйтэл
болгоноо төөрөг тавилангийн зурлага мэт төөрөлдөж, өөрийгөө доош хийн, нунж
дорой царайлах шаардлагагүй. Чи одоо байгаагаасаа хавьгүй дээр амьдарч чадна.
Үүнд эргэлзэж тээнэгэлзэлгүй баттай итгэ. “Өөртөө итгэх нь юутай сайхан, учир
нь энэ бол өөрийн авьяас билиг, чадвар чадавхийг ухаарсан хүний шинж”. Аливаа
зүйлд итгэлтэй байх нь хамгийн хүчирхэг, бүтээлч хүч мөн. “Хүн өөрийнхөө хүчинд
итгэж байгаа тэр газартаа л ямар нэг зүйлд хүрдэг”. Түүнчлэн хүн бусдын
шахалтаар бус, өөрийн зүтгэлээр сэтгэл зүрхээ зориулан хийж байгаа хамгийн
дуртай зүйлдээ амжилт олдог. Түүнээсээ таашаал аван урамшиж, тэжээл аван
хүчирхэгжиж, цог золбоот баяр баясгалан дунд умбаж явна. Дургүй зүйлээ хийсээр
амжилт олж алдрын тавцанд зогссон хүний тухай сонссон уу? Үгүй л байх. Дургүйд
хүчгүй гэдэг. Дургүй зүйлдээ хүн хэзээ ч хүч болоод сэтгэл гаргадаггүй. Сэтгэл
дутсан бүх зүйл урт нас, удаан жаргалгүй, нүд хуурч ээлж өнгөрөөхөөс хол
хэтрэхгүй. “Өөртөө үл итгэх нь хамгийн аймшигтай үл итгэлцэл” байдгийг
мэдэх хэрэгтэй.
Өөрийн ухаан бодлоор бус, өрөөлийн хуруу гарын зангаа, нүд харцны дохио, үглэж дуулах үгээр үйлдэл хөдлөлөө үлгэн салган зохицуулж өдөр хоног өнгөрөөх хүмүүс өрөвдөлтэй бөгөөд хөөрхийлөлтэй. Уг нь ганцхан олдох амьдралаа өөрийн толгойгоор залж, өөрийн хүчээр авч явж, өөрийн замаа өөрөө бүтээж, нэр төртэй, толгой дээгүүр алхах боломж хүн бүрт байгаа.
Өөрийнхөөрөө амьдар. Өөрийнхөөрөө амьдрахын тулд өөрт байгаа хүч чадал, боломж бололцоогоо зөв үнэлсэн байх шаардлагатай. Өөрийн хүчийг зөв ухаарсан хүний хүч чадал нэгийг олбол арвыг олно гэдэг шиг нэмэгдэнэ. Өөрийн хүчийг дутуу үнэлсэн хүний хүч чадал нэгийг алдвал арвыг алдана гэх шиг хорогдоно. “Өөрийнхөөрөө байж чаддаг хүн аз жаргалтай”.
Боломжоосоо давсан зорилго өвөрлөн, өөртөө найдлага тавьж, өөрөөсөө ихийг хүлээж сурах хэрэгтэй. “Өөрөөсөө ихийг хүлээдэг хүн олон зүйлийг амжуулж чаддаг”. Өөртөө найдахаа больсон хүний гараас өнгөтэй олигтой зүйл гарна гэж итгэл тавин хүлээх хэрэггүй. Чамайг тэнгэрт тултал магтаж, газарт шигдтэл муулж, өдөж сөдөж, өөлж гоочилж байсан ч өөрийнхөөрөө, байдгаараа байхыг хичээ. “Өөрийнхөөрөө байх гэж мэрийх нь амжилт олохын цорын ганц хэрэгсэл мөн” гэж нэгэн нэрт зохиолч бичжээ. Амжилт олохыг хүсдэггүй хэн байх билээ дээ. Атга дүүрэн боломжийг алдаж гээлгүй ашиглан, сав дүүрэн санаачлагыг гартаа аван хэрэглэ. Бусдад бүү найд. Өлсөж ундаасч байхад чиний идэх хоолыг өөр нэгэн идэж өлсөө цангааг чинь тайлж, хүч тамир нэмж өгч чадахгүй. Чиний өмнөөс унтаж, чиний өмнөөс сэрж, чамайг орлон баярлаж, чамайг орлон гомдох хэн ч байхгүй. Үүнтэй нэгэн адил чамайг орлон чиний амьдралыг дэвжүүлэн цэцэглүүлээд өгөх хүн энэ хорвоогоос олдохгүй. Өөрөө хийж заавал чадна гэх өөдрөг бодол сэтгэлээ өнгө орж гялалзтал тордон зүлгэ. Бүхнээс илүү өөртөө найд.
Эрээн цоохор эрвээхэй цэцэг цэцгийг дамжин нисэхийн учир нь өөр сайхан цэцэгсийг эрж хайж буй хэрэг. Сэтгэл тэнүүн, таашаал хүртэн амьдрах сайхан амьдралыг мөрөөдөн, насан турш түүнийгээ эрж хайн хэрэн хэсэн бэдрэх нь ухаант хүний заяа тавилан. Муу, муухай амьдрахсан гэж боддог хэн байх билээ дээ.
Эрх чөлөөнд дургүй хүн байхгүй. Гагцхүү эрх чөлөөт хүн л өөрийн эрхээр жаргана. “Алтан гургалдай торон дотор дуулж чаддаггүй”-н адил гар хөлөө хүлүүлж, амаа үдүүлсэн хүн эрх чөлөөт, аз жаргалант байж чадахгүй. “Жинхэнэ эрх чөлөө алт, мөнгөнөөс үнэтэй”. Алтан амгай зуулгаж, хэлийг нь хазуулсан хүн алтан торон дотор суугаа дүүлэн нисэх боломжгүй хөөрхий шувуутай л адил.
“Бодож байгаагаа хэлэхийг зүрхлэхгүй байх нь хамгаас хатуу хавчигдал юм”. Хүний амьдрал тогтмол ус шиг хөдөлгөөнгүй чимээгүй байдаггүй, урсгал ус мэт урсан шуугиж байнга хувьсан өөрчлөгдөж, агшин бүр шинэ шинэ нөхцөл байдал үүсч, тэр болгоныг эхлээд таньж мэдэн, дараа нь зохицон амьдрах шаардлага тулгарна. Тулгарсан орчин нөхцөлтэй зохирч, байгаа байдалд зохицон амьдарч, сохрын газар сохор, доголонгийн газар доголон явахаас аргагүй. Бодол ухаан чинь хааш хөтөлнө, тийш булгийн ус мэт бургилан урс. Тогтоол ус мэт тогтсон хэв маягт хэлэх ярих, хийх үйлдэхээ захируулан, сул чөлөөтэй хөдөлгөхгүй өөрийгөө хүлж баглачихсан хүн бие сэтгэлийн түг түмэн төвөг зовлон эдлэнэ. Хэв маягт хүлэгдэж, хайран биеэ хөшөөн царцаавал шинэ сэргэг зүйл гаднаас нэвтэршгүй чулуун цайз мэт болон хувирна. Баригдаж хүлэгдсэн загвараасаа бушуухан салж, ухаан бодлоо чөлөөлөн, авхаалжтай сэргэлэн байцгаа.
Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав бол гэдэг шиг өөрийнхөө сайн, саар бүх үйлдэлд эзэн бай. Үйлдсэн бүх үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй. Чиний үйлдсэн буруу зөрүү үйлдлийн төлөө өөр хэн нэгэн хариуцлага хүлээх мэт гэнэн тоомжиргүй загнаж болохгүй. Сайн үйлсийнх нь төлөө хүртээх сайшаал магтаалд онгирч дэврэлгүй, буруу зөрүү үйлийнх нь төлөө дуулгах зэмлэл шийтгэлд урвайж унжийхгүй тэнцвэр тогтвортой аашлах нь хүний сайн шинжүүдийн нэг. Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь.
Хүмүүсийн хүндлэлийг хүлээж амьдарна гэдэг нь хүн болж төрсний тод мэдрэгдэх утга учир, жаргалтай амьдралын ил харагдах шинж төрх юм. Бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсвэл өөрийгөө эхлээд хүндэтгэ. Өөрийгөө дорд үзэн, доош хийж хүндэтгэдэггүй хүнийг бусад хүмүүс яг тийм байдлаар харьцаж хандах нь эргэлзээгүй. Өөрийн үнэ цэнийг бууруулах буюу алдаж хэрхэвч болохгүй. “Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндлүүлэх шалтаг болдог”-ийг мэд. “Өөрийгөө өчүүхэн төдий ч хүндэтгэдэггүй хүн бусдыг яагаад ч хүндэлж чадахгүй бөгөөд энэ хоёрын аль нь ч сэтгэлгээний доройтол юм”. Өөрийгөө хүндэтгэдэг хүн омог бардам, харц дээгүүр, аз жаргалаар дүүрэн, нүүрэнд нь инээмсэглэл тодорч, нүдэнд нь баярын оч гялалзана. “Хэрэв хүн өөрөө өөрийнхөө хүндэтгэлийг хүлээдэггүй бол тэрээр аз жаргалтай байж чадахгүй”.
Хүн бүр өөрийн ухаанаар бодож, өөртөө зорилго тавьж, өөрийн сэтгэлээр хайрлаж, өөрийгөө хүндэтгэж, өөрийн ажил хэргээ бусдын оролцоогүй хийж, өөр өөрийнхөөрөө амьдраг. Өөрийн санаа өөртөө зөв. Хүн юу хэлж, юугаа хийж байх нь бусдад тийм их хамаатай гэж үү? Чиний эрхэнд халдаж, амьдралыг түйвээгээгүй л бол бусдын хэрэгт хөндлөнгөөс хошуу нэмэрлэж, хуруу дүрэх, тэр ч бүү хэл атаа жөтөөндөө багтаж ядан цухалдаж, үзэн ядахуйн өтөнд баригдан тарчилж суухын хэрэг юу байна? Өөрийгөө зовоохын нэмэр. Хөндлөнгийн хүмүүсийг өөр шигээ бодож, өөр шигээ хэлж ярьж, өөрийн адил өмсөж зүүж, өөр шигээ хийж үйлдэж, өөрийнхөө хүслээр байлгахыг хүсдэг хүн бий. Бие биенээсээ огт өөр, янз бүрийн орчинд өсөж төлөвшсөн, төрөл бүрийн сонирхол, үнэт зүйлсийн үнэлэмжтэй хүмүүс нэг хэвэнд цутгасан юм шиг ижилхэн, тэгээд хэн нэгний хүсэл буюу үгээр байна гэж хэзээ ч байхгүй. Бусдыг өөрийнхөөрөө байлгах шаардлага тавьдаг хүн өөрийгөө зовоож, бусдын дургүйг хүргэхээс өөр амжилт олохгүй л байх. Эхлээд өөрийнхөө дундуурыг дүүргэж, дутуугаа гүйцээн, биеэ засахыг бод. Өөрийгөө засч чадаагүй хүн бусдыг засч чадахгүй. Бусдыг засах гэж зовж мунгинаж байснаас тэднийг хайрла. Хэн нэгний хайрыг мэдэрч байгаа хүн энэ хорвоогийн аз жаргалтай хүмүүсийн эгнээнд инээмсэглэн зогсоно. Сэтгэлд хургасан мөсийг хайлуулж, сэтгэлийн галыг бадраах гайхамшигт шидтэн бол хайр билээ.

үнэнч
Хэн байсан нь бус одоо
байгаа нь л хүн. Хүнийг хүн чигээр нь байлгадаг, бусдаас ялгаран тодрох хүний
сайн чанарын ноён оргил нь үнэнч сэтгэл. Сайхан сэтгэл, хүн чанар, хүний мөс
зэрэг хүний шилдэг чанарууд үнэнч сэтгэлгүйгээр цогцлоно гэж үгүй. Үнэнч
сэтгэлээ хаяж гээсэн хүний дотоод ертөнц мөс шиг хүйтэн, зэрэглээ мэт хоосон.
Үнэнч сэтгэл хүний зүрх сэтгэлийн гүнд мөнхөд бадрах гал юм. Нарнаас илүү
илчтэй нь хорвоо ертөнцөд үгүй, үнэнч сэтгэлийн галнаас илүү дулаан гал гэж
хүний ертөнцөд үгүй. Үнэнч сэтгэл бол хүний ёс суртахууны сайн шинжүүд дотроос
хамгийн товойсон нь, хамгийн ялгуусан нь байдаг. Үнэнч сэтгэл сайн сайхан,
эрхэм дээд, эрч хүчтэй, дотно дулаан, саруул гэгээтэй бүхнийг бүтээгч мөн.
Хайр сэтгэл, ханийн журамдаа чин үнэнч байх нь гэр бүлийн бат бөхийн баталгаа, хамтын амьдралын бичигдээгүй хууль. Зүрх сэтгэл өөрийн хуультай. Энэхүү хуулийг зөрчсөн үйлдэл бүхэн зүрх сэтгэлийг зүсэн хэрчин шархлуулна. Мэсний шарх удаж төдөлгүй эдгэнэ, сэтгэлийн шарх удаан илааршина. Эдгэрэхгүйгээр эгнэгт шархалж ч мэднэ. Эдгэрлээ ч гүн сорви үлдээж, сэтгэлийг урьд урьдаас эмзэг хэврэг болгоно. Эмзэг сэтгэлийн шарх сэдрэхдээ амархан. Сэтгэлийн шархыг дахин давтан сэдрээвэл дайран дээр давс нэмэх адил тарчлаан, эдгэрч анагаагдах нь талаар болж, улам гүн шархална. Зүсүүлж шархалсан зүрх сэтгэлийг үнэтэй эм тан, үнэт эд, мөнгө төгрөг биш, халуун зөөлөн сэтгэл, бүлээн дулаан үг л анагаах шидтэй. Эелдэг эеврэг үг ган төмрийг ч бяслаг адил зүснэ. Хэн хэнийхээ сэтгэлийг шархлуулахгүй амьдрах нь энэ яваа насны эгэлгүй зол мөн билээ. Баганагүй бол хашаа тогтохгүйтэй адил үнэнч сэтгэл үгүй бол гэр бүл удаан тогтохгүй.
Үнэнч сэтгэл өөрөө асар их хүч чадал, эр зориг, тэсвэр тэвчээр мөн. Үнэнч сэтгэлийн хүчээр даахад бэрх ачааг үүрч, давахад бэрх давааг давж, шантрам хатуу шалгуурыг нэр төртэй давна. Даарахад гал аврал, ангахад ус аврал байдаг шиг үүрдийн амьдралын аврал нь үнэнч сэтгэл. Сайн гэдэг нь сэтгэлдээ, сайхан гэдэг нь зүсэндээ байдаг болохоор үнэнч сэтгэлтэн өөлөх аргагүй сайн хүн. Сайн хүний зан хувирдаггүй, шижир алтны өнгө хувирдаггүй. Үнэнч хүн хэзээд нэгэн зангаараа, бурхнаас заяасан төрөлх шинжээ ямар ч үед шижир алт мэт хувиргахгүй хадгална. Сайн явдалт жаргал дагуулна, муу явдалт зовлон дагуулна. Үнэнч сэтгэлтэн хэзээд сайн явдалт хүн. Үнэнч сэтгэлтнийг жаргалын наран гийгүүлнэ, хуурамч явдалтныг зовлонгийн сүүдэр халхална. “Хорвоо дээр хайртынх нь царайнаас илүү сайхан үзмэр гэж байхгүй, хайртынх нь дуу хоолойноос илүү уянгалаг хөгжим гэж байхгүй” тийм гэр бүлийг үнэнч сэтгэлийн наран илч гэрлээрээ төөөнөн гийгүүлж байдаг юм. Чин үнэнч эмэгтэйчүүд бол сайн үйлсэд зоригжуулагчид, сайхан сэтгэлийг хөгжөөн бадраагчид мөн. Зовлон гуниг, азгүй явдал, бүтэлгүйтэл доройтлыг нэвтлэн гийгүүлдэг нарны гэрэл мэт баяр баясгалан тэдний чин үнэнч сэтгэлээс цацрана. Сайн эхнэртэй гэр – диваажин. “Эмэгтэй хүнд хандах хандлага – нэр төр, хүн чанар, дэгтэй журамтай байдал, ариун шударга зангийн нарийн хэмжүүр, соргог анхааралтай хүмүүжлийн их сургууль” мөнийг сайн хүн байхыг хүсдэг хүн бүр мэдэж байх учиртай.
Үнэнч сэтгэл ямар ч гантай жил газрын гүнээс оргилон бургилан урсах рашаан булгийн ус мэт зүрхний гүнээс ундрана. Зөвхөн өөрт чинь зориулж байгаа үнэнч сэтгэлийг өөрийн амь мэт хайрлах хэрэгтэй. Үнэнч байгаагаа цагийн цагт мэдрүүлж байвал зохилтой. Үнэнч байдлыг байнга мэдэрнэ гэдэг нь аз жаргалын охь манлай мөн. Үнэнч хүн тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэж явах заяатай. Жинхэнэ үнэнч сэтгэл аливаа хүнийг төгс өөрчлөн, өөд нь татаж, ариусгаж байдаг. Ханилсан ханийнхаа үнэнч байгаад нь баярлах ёстой, үнэнч сэтгэлээр нь бахархах учиртай. “Цэвэр ариун хүмүүсийн бүх зүйл цэвэр ариун байдаг” юм.
Ямагт үнэнч байгааг нь үнэлэхгүй, яруу сайхан үнэнч сэтгэлийг ойлгохгүй, тийм л байх ёстой мэтээр муйхарлан бодож, хэнэггүй донгио царайлаад байх аваас алдас болно. Үнэнч журмыг үл сахигчид үнэнч журамтныг өөрийн адилаар бодож, өө сэв эрж, амар заяа үзүүлэхгүй элдэвлэн эмзэглүүлнэ. Өөрсдийн эвдэрч доройтсон сэтгэл, элийрч дордсон бодлын хэмжүүрээр энгүүн шударга үйлстнийг элдэвлэн гоочлох нь элмэрүү бөгөөд гомдмоор. Уг нь гаж буруу аашлахгүй, ёс журмыг сахивал хаана хаанаа хангалуун. Ёс журамтай байх нь хүний хорвоод хүний энтэй яваагийн шинж. Ёсыг хүн дагадаг, ёрыг шулам дагадаг гэдэг. Үнэнчээр яваа цэвэр ариун сэтгэлтнийг басамжлан баалах нь утгагүйн цаадах утгагүй. Хэн нэгнийг үнэнч байгаагийн төлөө баалах нь хэн нэгнийг өвдлөө гэж зэмлэхтэй адил. Хүний сэтгэлийг зөөлөн бүлээн үг, зөв үйлдэл хөдлөлийн халуун илчээр дулаацуулахгүй, хатуу ширүүн үг, хамаа замбараагүй үйлдлээр мөс мэт жиндүүлэн жихүүцүүлсээр байх аваас хэчнээн үнэнч сэтгэл ч хөрж хөшин, хүнддэн хүнийснэ. Үнэнч сэтгэлийг хөргөж, сайхан сэтгэлийг хадгалж чадаагүйн төлөө гагцхүү өөртөө гомдож, өөрийгөө зэмлэ. Үзэн ядаж, үгийрэн цөхөрсөн зүрх сэтгэлээс үнэнч байхыг горьдон хүлээх нь үүлгүй тэнгэрээс хур буухыг хүлээхтэй адил гэдгийг санаж явцгаа. Аливаа хайр хар толгойд биш, харах нүдэнд бүр ч биш, гагцхүү зүрх сэтгэлд жинхэнээрээ оршдог нь үнэн.
Үерхэл нөхөрлөлдөө үнэнч байх нь өөрийгөө хүндэтгэдэг, ариун журамт хүн бүрийн гуйваж ганхашгүй үүрэг. “Нөхөрлөл – энэ бол ариун үг, энэ бол зөвхөн журамт хүмүүсийн хооронд тогтож, гагцхүү харилцан хүндлэлийн үндсэн дээр хөгждөг, тийм ариун нандин мэдрэмж юм”. Жинхэнэ нөхөрлөл нь хүмүүсийн харилцан гүн итгэлцэл дээр бат суурилж, дотоод сэтгэлийн далд холбоосоор бат гагнагдсан, жаргал зовлон, баяр гунигаа тэгш тэнцүү хуваалцах ёс зүйн тангарагтай ариун барилдлага, үнэлж баршгүй гайхамшигт сайхан зүйл. “Нөхөрлөл нь баяр баясгаланг хоёр дахин ихэсгэж, гуниг зовлонгийн хагасыг нь гэтэлдэг” ховор нандин эрдэнэ. Үнэнч нөхөрлөлөөр холбогдсон хүмүүс сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцаах сэтгэлд жавар хургуулсан сэрэмжгүй үгийг хоёр биендээ хэлдэггүй. Урам магтаалын магнай тэнийм үгийг ч, шүүмжлэх аястай хөмсөг атирам үгийг ч ил хэлж, сэтгэлээ нээн ярилцах эв найртай, хазайвал түших, халтирвал тосох, андын журмаар нөхөрлөсөн итгэлт сайн нөхөд байж л нөхөрлөл батжин бэхжинэ. Хэн нэгэндээ үүрэг хүлээлгэн, бодол санаагаа тулгахгүй, илүүг шаардаж тунирхахгүй, өө сэв хайн туйлшрахгүй, тэгш тэнцүү эрхтэй, өөрийн бодолтой, үзэл бодол ижилтэй, өөр өөрийнхөөрөө амьдрах өр зүрхний нөхдийн нөхөрлөл өнө удаан тогтоно. Ган болоход булгийн сайн мэдэгдэж, гай болоход нөхрийн сайн танигдана. Нөхрийн сайнаар хүн өөдөлдөг болохоор нөхөр сайтыг танин байж ханилан нөхөрлө. Нөхрөө гомдоовол нөхөрлөлөө баллах тул нөхөрлөлдөө чин үнэнч байхыг туйлаас эрхэмлэн хичээ. “Замбуулинд нөхөрлөлөөс илүү аятай зүйл гэж үгүй. Амьдралаас нөхөрлөлийг үгүй хийх нь ертөнцийг нарны гэрэлгүй болгохтой адил”. Эзнээ хаяад чиний араас дагаж яваа нохойг чулуугаар шидэн хөө. Ханилж явсан нөхдөө хаяад, амин хувийн ашиг горьдон чамайг бараадан ирж байгаа хуурамч хүмүүсийг өөртөө алхам ч ойртуулахгүй байх нь өлзийтэй. Хэн нэгэнд эргэлзэж байгаа бол түүнтэй ажил төрөл бүү хамтар, хамтарсан бол бүү эргэлз.
Эрхэлсэн ажил төрөл, хийж байгаа бүхэндээ чин үнэнчээр зүтгэдэг хүмүүс чухам л эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд гэдэг шиг үнэ цэнэтэй. Ажилдаа үнэнч хүмүүс аливаа зүйлийг зүүний үзүүрээр хатгах мэт нарийн нягт бодож тооцон, зүү орох зайгүй нягт нямбай зүйж урлан бүтээнэ. Ажил мэргэжилдээ үнэнч хүмүүс бүх зүйлийг сэтгэлээсээ ургуулан үйлддэг. Зүрх сэтгэлээс ургасан бүхэн бусдын зүрх сэтгэлд соёолон цэцэглэнэ. Үнэнч сэтгэл дутсан юм бүхэн дутуу сүнстэй, доогуур үнэлгээтэй. Ажилдаа үнэнч хүмүүс өөртөө өндөр шаардлага тавьдаг, ямагт шинийг эрэлхийлэгч, хийж байгаа бүхэндээ дээд зэргийн хариуцлагатай, хийсэн болгондоо хариуцлага хүлээх чадвартай, ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэн, амьдралаа зориулдаг бүтээлч улс. Энэ хүмүүс өөрийн үзэл бодол, үндсэн зарчим, үйлдсэн бүхэндээ чин үнэнч. Тийм хүмүүс бахдам амжилтын нэр төртэй эзэд байх нь эргэлзээгүй. Ийм хүмүүсийн эн зэрэгт хүрэхийг эрхэмлэн зорь. Үнэнч хүн өөрийн хэн болохыг, өөрийн заяа тавиланг ойлгож мэдэрсэн гүн гүнзгий ухаарлын эзэн. Аливаад үнэнч байна гэдэг үнэхээр агуу зүйл.

үүрэг хариуцлагаа ухамсарла
Үүргээ хатуу ухамсарлах
явдал зан араншингийн титэм байдаг гэж нэгэн нийтлэлч онож хэлжээ. Үүрэг
хариуцлагаа үнэн голоосоо ухамсарлана гэдэг үнэхээр бахдам, үнэ цэнэтэй зүйл.
Үүргээ хатуу ухамсарлах нь хүний дайтай хүн явахын нэг утга учир мөн. Үр хүүхэд
нь эцэг эхийнхээ, эцэг эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүргээ гүйцэд
ухамсарлах нь эх үрсийн элбэрлийг сахих гол нөхцөл. Хүн бүр төрөл садан, түмэн
олон, төр улсынхаа өмнө хүлээсэн үүрэг, хариуцсан хариуцлагаа дээд зэргээр
ухамсарлаж, гүн гүнзгий ухаарсан байх ёстой. Ажил албаныхаа үүрэг хариуцлагыг
хатуу чанд ухамсарлах нь амжилт ололт, бүтээлч үйлсийнх нь эхлэл. “Үүрэг! Энэ
бол товойсон, аугаа их үг. Энэ бол чухамхүү хүнийг өөрийг нь товойлгодог тэр
аугаа их зүйл мөн”. Бүх үүрэг хариуцлагын дотроос эх эцгийнхээ өмнө хүлээх
үүрэг онцгой. “Хэрэв хүн эх, эцгийнхээ өмнө өөрийн үүргийг биелүүлэхгүй бол,
тэр юу ч хийсэн бай, түүний үйл хэрэг бүр хамгаас гайхамшигтай ч бай, ямар ч
үнэ цэнэгүй болно”.
Хэлсэн үгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болдог, за гэвэл ёогүй хариуцлагатай хүн ямар ч үед итгэл дааж, яв цав найдаж болох эрхэм хүн. Хариуцлагатай хүн ажил төрлөө нүд дүүрэн хийсэн шиг хийх нь урамтай, хүлээсэн үүргээ нүүр бардам хариуцсан шиг хариуцах нь бахархалтай. Хариуцлагатай хүн хаана ч байсан шигшигдэн товойж, шагшигдан үнэлэгдэх хамгаас үнэт эрдэнэс лугаа адил. Хариуцлагатай хүмүүс гар бие оролцсон бүх зүйлдээ сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг учир үр дүн нь бусдаас ялгаран онцгойрч харагдана. Тэд муухай зүйлийг сайхан болгож, бүтээгүйг бүтээж, боломжгүйг цогцлоож чадах суутнууд. “Аугаа их хүмүүс юуг ч дутуу хийдэггүй” юм. Хариуцлагатай хүмүүс туйлын нягт нямбай, цагийн үнэ цэнийг бусдаас давуу мэддэг, соргог мэдрэмж, өндөр чадавхитай, хэрсүү хашир, өөртөө дэндүү итгэлтэй. Хариуцсан ажлаа цаг хугацаанд нь бүрэн гүйцэд, төгс төгөлдөр дуусгаж байж санаа амарч, сэтгэл тэнийх нь хариуцлагатай хүмүүсийн нийтлэг шинж. Худгийн үнэ цэнийг ус нь шавхагдаж дууссан хойно л мэднэ гэдэг. Маш хариуцлагатай хүний суудалд нэн хариуцлагагүй этгээд орлон суусан нөхцөлд хариуцлагатай тэр эрхэм хүнийг аргагүй санагалзан, ариглан үгүйлэх нь гарцаагүй. Хариуцлагатай хүн бол сул дорой нэгэн биш, “Эр зоригийн хүчээр аюмшигтай цагт гайхамшигтай үйлсийг бүтээдэг” эр зоригтон. “Зориг хэмээх үгэнд хамгийн гүн утга багтаж байгаа юм. Хэрэв амьдралын огцом эргэлт, хорвоогийн энхэл донхол дээр эр зориг л дутах юм бол чи шарилж ургасан нүхэнд шууд унах болно”. Дээд зэргийн хариуцлагатай байх шилдэг сайн шинж чанарыг өөртөө төлөвшүүлж байж л дээд зэргийн амжилтад хүрдэг гэдгийг залуу хүн бүр ухаан бодолдоо тод сийлж, бат суулгаж авах хэрэгтэй.
Үүрэг хариуцлагаа умартана гэдэг үнээрээ гутамшиг, үзэшгүй булай явдал. Үүрэг хариуцлагаа огтоос ухамсарлаагүй буюу, ор тас умартсан хүн салхи хааш үлээнэ вэ тэр зүгт хэлбэр дүрсээ өөрчлөн хөвж явдаг хэсэг бусаг хөвөн үүлтэй л адил. Хариуцлагагүй хүмүүс ямар ч ажлыг хайш яйш, нүд хуурч, цаг нөхцөөн оромдоно уу гэхээс сэтгэл зүрхээ зориулан хийнэ гэж санасны гарз. Сэтгэлгүйн гараар орсон бүхэн хариуцлагагүйн замаар урсан одно. Хариуцлагагүй хүмүүс үнэхээр гол гонсойм гомдмоор. Итгэж даатгаад захиж үлдээсэн ажлыг эвлүүлж цэгцлэх нь бүү хэл, эвдэлж сүйтгээд хаях нь энүүхэнд. Хариуцлагагүй хүнд ажил даатгаад орхих нь цоорхой саванд ус хийж орхихтой адил. Тэд хөрөнгө мөнгөний ч дайсан, хүрэх амжилтын ч дайсан. Хариуцлагагүйчүүдийн дутуу дулимаг үйлдлийг нөхөн гүйцээх гэж үйлээ үзэж байснаас хариуцлагатай хүнээр цоо шинээр хийлгэх нь хавьгүй амар. Хариуцлагагүй, дээр нь бүтэлгүй хүн бүр ч хэцүү. Хариуцлагагүй үйлдлээ хаацайлан өмөөрч, зөрөн гөжүүдлэх нь уур хүрч, уушиг сагсайм. Хариуцлагагүйгээсээ болоод бүтэх ажлыг нураачихсан мөртлөө юу ч болоогүй мэт хэнэггүй донгио царайлан хэгжүүрхэх нь дотор бачуурам. Хариуцлагагүй хүмүүсийн тарих хор уршиг даанч харамсмаар их. Хариуцлагагүй этгээд гялалзсан амжилтанд хүрсэн байхыг олж үзэх нь өдрийн од, шөнийн солонго олж үзэхтэй эгээ адил. Хариуцлагагүйчүүдэд хамгийн ихээр дутагддаг зүйл нь сэтгэл. Зүрх сэтгэл дутаж оромдсон үйлдэл бүхэн хариуцлагагүйн занганд өөрөө явж орно. Идэхдээ ухасхийх, хийхдээ гэдэсхийх залхуу хүмүүс ёс юм шиг хариуцлагагүй. Залхуучууд гаднаа түлээгүй, гандаа усгүй, ажил амьдралдаа хариуцлагагүй. Мэлхий хэчнээн дэвхэрлээ ч намгаасаа холдохгүй. Хариуцлагагүй хүн мэлхийтэй төстэй. Ямар нэг зүйлийг үлгэн салган хийгээд, хөдлөөд байгаа хэрнээ үр дүн нь үзэгдэхгүй, ахиц дэвшилгүй. Нэг бол дутуу дулимаг, үгүй бол чанаргүй гологдол. Юуг, яаж хийхээ огт бодолгүй хам хум оромдох нь дээд зэргийн хариуцлагагүй үйлдэл. Толгойгоор дутуу бодсон зүйлийг түрийвчээр гүйцээх нь тодорхой. Хариуцлагагүй хүмүүсийн цаг нартай уралдах, цагийн юмыг цагт нь хийх, бага цагт ихийг амжуулах цагийн сахилга, хугацааны мэдрэмж тун сул. Аажуу залхуу, анзаарган хариуцлагагүй хүн амжилт ололтоос ч, ахиц дэвшлээс ч байнга хоцордог.
Хариуцлага суларвал ажил суларна. Ажил суларвал амжилт холдоно. Хариуцлага тооцох хүнгүй, хариуцлага хүлээх эзэнгүй болсон аль ч газарт өсөх өөдлөх горьдлого тасарч, уруудан доройтох зам руу хальтран гулсан шуудрана. Хариуцлагагүйн зуд нүүрлэсэн газар оронд бүх зүйл зуун задгай, жаран хагархай гэдэг шиг журам цэгцгүй, эмх замбараагүй. Хариуцлагагүйн зуд байгалийн цас зуднаас илүү хортой, давсан хохиролтой. Буруу зөрүү үйлдэл, булай бусармаг үйлээрээ харилцан бие биенээ нээнтэглэсэн хүмүүсийн орогнон байгаа орон зайд хариуцлагын тогтолцоо эрч нь харьсан дээс адил шалдаа буун суларна. Хариуцлагын тогтолцоо үгүй болвол сайн бүхэн хулжин холдож, муу бүхэн бугшин үүрлэнэ.
Хариуцлагагүй байна гэдэг нь заяамал биш, олдмол шинж. Тиймээс түүнийг засч залруулах бүрэн боломжтой. Хариуцлагагүйн усгүй элсэн цөлийг ундаасч харангадалгүй туулах хүч чадал хүн бүрт өөрт нь заяасан байгаа. Юуны урьд хариуцлагагүй байна гэдгээ биеэ өмөөрөлгүй, үг дуугүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хариуцлагагүй байдлаа өөрөө засах, хүний зэрэгтэй хүн явах сэтгэл итгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулах шаардлагатай. Чамд юу дутлаа гэж хэн нэгэнд хариуцлагагүйгээрээ цоллуулж, бусдын амны зугаа болж, муугаа дуудуулж, муухайгаа үзүүлж явах ёстой юм бэ? Хүнд нэр байна, хор байна. Дутуугаа гүйцээж, шинээр эхэл. Чи зайлшгүй чадна. Хариуцлагажина. Хариуцлага алдсан үйлдэл бүхнээ тунгаан бодож, өөрийгөө голж, өөртөө шүүмжлэлтэй хандан, зан араншингийнхаа сайн бүхнээ бататган, муу бүгдийг багасгаж чадвал хариуцлагагүйн элсэн цөл дэх авралын баян бүрдтэй баяр хөөр дүүрэн учрах болно. Аливаа зүйлийг дутуу дулимаг хийх буюу хийх ёстойгоо хийлгүй хариуцлага алдах нь мэдээж сайн зүйл биш. Юу ч хийхгүй сууна гэдэг адаг муу, бүр аюул. “Юу ч хийхгүй суугаа хүн муу юм л хийхэд хүрдэг”-ийг мэд. Гар хумхин зүгээр суусаар хариуцлагаа дээшлүүлнэ гэж өөрийгөө битгий хуураарай. Улам шаргуу ажиллаж, уйгагүй хичээн хөдөлмөрлөж байж хариуцлагажина. “Гунигаа мартах цорын ганц арга бол ажил юм. Уйтгарлан шаналахгүйн тулд ажилла. Гутранги хоосноос ангижруулах зүйл ажлаас өөр үгүй. Амжилт олсон бол улам их ажилла. “Толгой эргэхээс” сэргийлэх түүнээс сайн эм үгүй” хэмээн нэгэн яруу найрагчийн бичиж үлдээсэн хэрэгтэй үгийг дамжуулъя.
Хэн нэгэн үүрэг хариуцлага хүлээсэн л бол түүнийгээ үүрч даах чадвартай байх хэрэгтэй. Энэ нь тухайн хүний ажил албаны үүрэг төдийгүй ёс суртахууны үүрэг. Хариуцлагаас сугарч зайлах, зугатаж бултах нь ёс суртахуунгүй хэрэг. Дэлхийн нэгэн том хотын даргын ширээн дээр “Би хариуцлага хүлээнэ” гэсэн бичээс нүднийх нь өмнө байнга тавиастай байдаг байжээ. Олон сая хүний өмнө хүлээх хариуцлагаа ийнхүү өдөр бүр өөртөө сануулж, мөч хором тутам ухаарч байсан нь үлэмж бахадмаар.
Ажил төрлөө ид бахтай удирддаг, хариуцлагаа гүн гүнзгий ухамсарласан хүн эх орноо агуу их болгохын төлөө зүтгэгч гарамгай хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Ийм ховорхон хүмүүсээрээ зон олон нь гойд бахархаж, хүндэтгэн дээдэлж байдаг билээ. Үүрэг хариуцлагаа бүрэн гүйцэд ухамсарлах эрүүл бодолтой байцгаая.

алдаж байж ухаажина.
“Алдаа ухаан хайрладаг”
гэх үг бий. Тэгэхдээ алдаагаа ухаарсан хүн ухаажина уу гэхээс ухаараагүй нь
улам лав алдах муруй замаар мунхаглан зүтгэнэ. Алдаа – ухаантай хүмүүсийн
амьдралын замд сайн зөвлөгч, ухаан муутанд замын садаа. Адгийн муугийн дотор ч
ачлалт сайн эс ширхэг оршино. Алдаа хор уршигтай ч ухаарал өгч ухаажуулдгаараа
хожмын үйлст тустай. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л
алдаатайгаа зууралддаг”. Амьдрал баян болохоор бүх хүн их, бага хэмжээгээр
алдана, ухаалаг хүмүүс нь алдаагаа хүлээн зөвшөөрдөг. Алдаагаа хүлээн зөвшөөрөх
нь алдахгүй байхаас нэг их хол дутахгүй ач тусаа өгнө. Алдаж эндсэнээ хүлээн
зөвшөөрч буй хүн алдаа хийсэндээ гэмшиж, түүнээсээ сургамж авч, нэг бүдэрсэн
чулуундаа дахин бүдрэхгүй байх санамж сэрэмжээ сэргээж байдаг сайн талтай.
Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хүний сайн чанаруудын нэг, хүн болгонд тэр
бүр бэлэн байгаад байдаггүй чадвар. Алдсан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, биеэ
утга учиргүй өмөөрөн, дөргүй бух шиг зүтгэдэг хүмүүс дахин ноцтой алдаж, хүчтэй
ойчих нүхээ өөрийн гараар ухаж байдаг. Алдаагаа бусдын нүүрэн дээр ил хүлээн
зөвшөөрөхийг бардам зан чинь багалзуур дээр чинь тээглүүлээд байвал дор хаяж
дотор сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Эс тэгвээс өөрийгөө санаатайгаар
хорлох мунхаг үйлдлээ дахин давтсаар байгаагаас өөрцгүй. Урьд урьдын алдаагаа
ухаарч байвал өнөөгийн хийгээд маргаашийн алдаанаас сэргийлэхэд тус болно.
Алдаагаа хүлээн зөвшөөрөх эр зориг, сэтгэлийн тэнхээтэй байх нь алдаанаасаа
ухаажих онцгой чухал чанар гэдгийг ялангуяа залуучууд ой тойндоо тогтоож авах
хэрэгтэй.
Хийгээгүй хоолыг халбагадаж болохгүйтэй адил хүлээн зөвшөөрөөгүй алдааг засах тухай ярилтгүй. Ам нээн алдаагаа хүлээх нь алдаагаа засах хүсэл бодлын илэрхийлэл. Алдаагаа засах гарын дор гурван арга бий. 1. Өөрөө ухаарч засах. 2. Өрөөлийн шаардлагаар засах. 3. Бусдын алдааг харж өөрийн алдааг засах. Гишгэсэн мөрөө гэдэргээ ажиглаж, гишгэх мөрөө урагшаа харж, буруу зөвөө бодол ухаандаа тунгааж, үйлдэл хөдлөлөө хянаж явбал болзошгүй алдаанаас сэргийлэхэд тусална. Алдаж гишгэсэн алхам бүрээ өөрөө ухаарч, өөрөө засч явахыг хичээ. Эм гашуун ч өвчинд тустайн адил алдаа гашуун ч ухаажихад нэмэртэй. Буруугаа өөрөө ухаарах нь бодол сэтгэл эрүүл байгаагийн шинж. Өөрийн биеийг ухааран мэдвээс өрөөл бусдыг тольдож чадмуй хэмээн ухаант дээдэс сургасан. Хашир хэрсүү хүн салхи шуурганд хөөгдсөн мэт яаруу адгуу шийдвэр гаргаж, бодлогогүй алхам хийдэггүй. Долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдвэр гаргадаг хүн алдаа эндэгдлээс өөрийгөө хамгаална. “Байнга эрчимтэй урагшаа давшин, өөрийн алдааны үндсийг тасалж, дутагдлыг даван туулдаг хүн хөгжлийнхөө их өндөрлөгт хүрнэ” гэсэн үг залуус та нарыг хөгжлийн өндөрлөг өөд уриалан хөтлөг. Магтаалд мансуурч, амжилтандаа бялуурсан хүн өөрийгөө хянах хяналтаа аажмаар алдаж эхэлдэг. Ийм харамсмаар байдалд өөрийгөө хөтлөн аваачиж, хайран сайхан байсан бүхнээ яйран болгон түйвээж хэрхэвч болохгүй. Цагаа олоогүй, эзнээ оноогүй магтаал тус болохоосоо ус болох нь давуу. Өөртөө найдаж, өөрийн бурууг өөрөө засч яваа хүн алс холд хүрч, амжилт бүтээлээ дархлана. Өөрийгөө засч чадахгүй бол өрөөлийг засах гэж мунгинах хэрэггүй.
Хэчнээн үнэнийг өгүүлж байлаа ч шүүмжлэл сонсох хэнд ч таатай байдаггүй. Алдаа дутагдлыг нүүрэн дээр чинь ил хэлж байгаа хүн чиний итгэж болох нөхөр. Нүүрэн дээр жигтэйхэн саймшираад, нүднээс далд хэлэх хэлэхгүйгээр муу хэлж явдаг хүн ханилж ойртох нөхөр биш. Алдаа дутагдлыг чинь засахаар сайн санаа, сайхан сэтгэл өвөрлөн хэлж байгаа бусдын үгийг эцэг эхийнхээ ухаант сургаалийг хүлээн авч байгаа мэт анхааран сонсож, бодол ухаандаа тогтоон шингээж явбал чи ихэд ухаажина. Миний алдааг хэлж, алдахаас сэргийлж байгаа ямар ч хүнийг би уурлаж загнахгүй гэж нэгэн ухаантай хаан хэлж байжээ. Хүмүүс алдсан алдааныхаа хойноос их багаар санаа зовж, сэтгэл шимширдэг. Юунд санаа зовж, юунаас болж шаналж суугааг өөрөөс чинь илүү мэдэх хүн байхгүй. Өөрийнхөө сэтгэл зовинолыг бусадтай хуваалцвал салхивч нээхэд цэвэр агаар урсан орохтой адил дотор онгойн, сэтгэл тэнийнэ. Чиний төлөө санаа зовж, сэтгэл шаналах хүмүүс байж л таарна. Юу болоод байгааг нь мэдэхгүй, битүү хатуу зовох энэ хүмүүст дотор бачуурам хэцүү. Хаана, хаанаа битүүрэн зовж, бэтгэрэн шаналснаар хожих хожвор, олдох олдоц байхгүй. Тиймээс ойр дотны хүмүүстэйгээ жаргал зовлонгоо ойлголцон, сэтгэлээ онгойтол ярилцвал чамд хэрэгтэй. Ийнхүү ярилцалгүй, дотроо шаналан, өөрийгөө болон ойр тойрныхноо зовоох нь хүмүүст тохиолддог нийтлэг дутагдлуудын нэг. “Дутагдлаар дүүрэн байх нь муу гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ өөртөө дүүрэн байгаа дутагдлыг ухаарахыг хүсэхгүй байх нь бүр муу. Яагаад гэвэл, энэ нь өөрийгөө хуурах дутагдлыг нэмж байгаа хэрэг”. Алдааны хойноос гэмших нь муу чанар биш. Гэхдээ цээжин дотроо хар тугалган туухай дүүжилчихсэн юм шиг хүндээр хүлээн авч, байнгын гэмшилд дарлагдан хүрлийж явах хэрэггүй. Өөрийгөө зовооно, ойрынхноо шаналгана. Өрөөл бусдын шаардлагаар алдаагаа засахаас зовж нэрэлхэн, зовиурлан ичингүйрэх шаардлагагүй. Алдааг ямар ч аргаар болов засах нь л чухал.
“Нэгнийх нь алдаа нөгөөд сургамж болдог”. Өөрийн алдаанаас суралцан ухаажихын хамт өрөөл бусдын алдааг соргог ажигла. Тэдний алдаанаас санаа сургамж авч хэрсүүж. Бага залхуугаас их залхуу гэдэг шиг жижиг сажиг алдааг тухай бүр нь засч байхгүй бол том алдаа руу шатлан даамжирч мэднэ. “Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй”. Төөрөгдөл алдаа тийш зайлшгүй хөтөлнө. «Төөрөгдлийг даван туулж, үнэн рүү ирсэн хүн мэргэн. Мунхаг хүн өөрийнхөө төөрөгдөл рүү мугуйдлан зүтгэдэг». Сахал хусч сурахыг өөр хүн дээр туршсан нь дээр гэх үг бий. Алдахгүй бол ухаажихгүй гээд алдааг өөр дээрээ турших нь ухаалаг үйлдэл биш. Ухаалаг хүмүүс бусдын алдаанаас сургамж авч, түүнийг давтахгүй тойрч чаддаг нь жинхэнэ ухаалаг үйлдэл. Өөрийн бурууг бусдаас сур, нүүрний буртгийг толинд хар. Бусдын алдаанаас суралцана уу гэхээс бусдаас алдаа хайх хэрэггүй. Өөрийгөө хүндэтгэдэг хүн бусдаас алдаа хайгаад байдаггүй. Хэн их дутагдалтай вэ, тэр бусдаас дутагдал амархан олдог гэнэ. Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх өвсийг харах нь сайны шинж биш. Бусдыг муулсан үйлдэл бүхний тоогоор буяны чинь уут сав дундарч хоосорсоор байх вий. Мэргэн боловч алддаг, мэлхий боловч халтирдаг гэх. Явж байгаа хүн бүдрэнэ үү гэхээс сууж байгаа хүн бүдрэхгүй. Түүнтэй адил ажиллаж хөдөлж байгаа хүн алдана уу гэхээс ажилгүй алхайж суугаа хүн юундаа алдах вэ гэж бодогдож магад. Зүгээр сууж л байвал аз жаргал тэр мөн гэж үздэг хүмүүс хамгийн томоор алдаж байгаа хэрэг. Чиний хийсэн алдаа бусдын буруугаас болсон ч байсан энд миний буруу юунд байв гэж эхлээд бодож сурвал чамд тун хэрэгтэй. Алдаа хийсэн бол хавьтаж ойртохгүй хэн нэгнийг буруутган, бурууг бусдаас хайн уурлаж цухалдах хэрэггүй, харин ч инээсэн нь дээр. “Хамгийн том алдаа нь хүн өөрийгөө бүх зүйлд туйлын өө сэвгүй гэж үзэхэд оршино”.
Амны алдаанаас сэрэмжил. Уг нь амны алдаа эзэндээ бүрэн захирагдаж болох зүйл. Харамсалтай нь амны алдаагаар тарих гай гамшиг хэтэрхий их. Сум нэгийг ононо, үг мянгыг ононо. Амаа хичээхгүй бол гай тарина, галаа хичээхгүй бол гамшиг тарина. Ам алдвал барьж болдоггүй, урт хошуу хүзүү орооно гэх үгсийг насан туршдаа марталгүй санаж явцгаа. Алдаж байж ухаажина. Гэхдээ ухаажихын тулд алдаа алдахыг зорилго болгон хүсч тэмүүлж арай ч болохгүй. Ухаанаа зүлгэн торд. Хөсөр орхисон төмөр зэвэрдгийн адил, тордлогогүй орхисон ухаан зэвэрнэ. Алдаагаа ойлгон хүлээн зөвшөөрч улмаар засаж чаддаг хүн ухаалаг бөгөөд хүчтэй.

хэлсэн үгэндээ эзэн бол
Хэлсэн үгэндээ эзэн
болж, идсэн хоолондоо сав бол гэж манай ухаант дээдэс сургасан. Ам ангайн
хэлсэн аливаа амлалт за гэвэл ёогүй гэдэг шиг биелж байх ёстой. Амлалтандаа
эзэн болж, андгай тангараг тавьсан мэт хариуцлагатай ханд. Хэрэгжүүлж чадахгүй
бол амлахаас татгалз, амласан бол татгалзалгүй хэрэгжүүл. Ам алдвал барьж
болдоггүй. Амлалтаа ажил болгохгүй ам буцах нь адгийн худалчийн араншин. Удаан
хугацаанд амлаж сууснаас хурдхан татгалзсан нь дээр. Аль эрт амласан зүйл
хараахан өгчихсөн зүйл биш. Хурдан амласан хүнд яаран бүү итгэ. Хэлсэн
ярьснаасаа эргэж буцсан туйлбаргүй зантай байх нь хүн амьтны шившиг, хүүхэд
нохойн доог. Хэлж ярьснаа ор тас мартчихаад хээв нэг гэмгүй царайлах нь хуншгүй
муухай. Хэлж амласнаа хэрэгжүүлэхгүй бэлэн ам, шалдан гуя болж явах бүр муухай.
Газрын диваажинг газар сайгүй цогцлоочих юм шиг ам хэлээ билүүдэн цэцэрхэх
мөртлөө хийсэн бүтээсэн зүйлгүй хоосон санаа, хөндий цээж царайлж, ам ажил нь
алд дэлэм зөрсөн хүнд хэн дуртай байх билээ дээ. Үгэнд биш, үйлэнд нь итгэ.
Үнээнээс саасан сүүг эргүүлээд хөх рүү нь хийж болдоггүй шиг амнаас алдагдсан
үгийг арагш нь залгих аргагүй. Хийх үйлсээ сайтар бодсоны дараа хэлэх үгээ
амнаасаа унага. Хэлээгүй үг чиний албат, хэлчихсэн үг чиний ноён. Хэн хэлснээ
хийнэ тэр хүн, хэн хэлэлгүй хийнэ тэр арслан, хэн хэлснээ хийхгүй байна тэр
илжиг. Хүн шиг хүмүүс хэлснээ хэрэгжүүлж, амласнаа биелүүлдэг байна. Би чамайг
одоо барьж иднэ гэж арслан ан амьтанд урьдчилан сануулж хэлдэг бил үү? Үгүй шүү
дээ. Араатны хаан арслан бүхнээс хүчтэй учир тааралдсан ангаа тааллаараа
зооглоно. Харин, арслан хэчнээн ядарч өлслөө ч нохойн хоолоор хооллохгүй. Ухаан
муутай мулгуу, илжиг шиг тэнэгүүд л ёроолгүй саванд ус хийх адил хэлснээ
хийхгүй, амласнаа биелүүлэхгүй асгадаг байна. Илжиг шиг хүний эхнэр битгий бол,
болчихсон бол илжигний хүнд ачааг үүрэх хүндхэн тавилан угтана.
Ямар нэг зүйл өөрөөс нь хүсч гуйвал үгүй гэж хэлж чаддаггүй өр зөөлөн, өрөвч тусархуу хүмүүс зөндөө бий. Тэд бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс. Хорвоод бүтэх ажил, бүтэхгүй ажил гэж байна. Юм бүхэн өөрийн гэсэн цагтай байдаг болохоор цаг алдах, хугацаа өнгөрөх гээд саад бэрхшээл мундахгүй. Амласнаа биелүүлэхийн төлөө бие сэтгэлээ чилээн, өөрийгөө зовоон зүтгэх нь тэдний хувьд үнэнхүү жаргал. Бүтээгээгүй буюу цагт нь амжуулаагүй үйл тусынхаа төлөө өөрөө буруутай юм шиг сэтгэл өвдөн, санаа зовж, дотроо шаналах хүн мөс сайтай, бусдын төлөө зүрх нь цохилох хосгүй гайхамшигт хүмүүс үнэхээр бахархам. Чадах зүйлээрээ бусдад тус нэмэр болох нь миний хүн болж төрсний нэг утга учир гэж бодож үйлдэж явах нь залуу хүн бүрийн амьдралдаа мөрдөх зарчим байх учиртай.
Зарим хүн нэрэлхүү. Бүтээж дийлэхгүй зүйлээ нэрэлхүү зангаасаа болоод бүтээж өгөхөөр амлачихаад өөрийгөө эвгүй байдалд оруулж, тус дэм хүссэн хүнийхээ итгэлийг алдахад хүрнэ. Чадах зүйлээ чадна, чадахгүйгээ чадахгүй гэж түс тас хэлж сур. Амласнаа биелүүлж чадаагүй бол эвлэгхэн учраа хэлж, эелдэгхэн уучлал гуйх нь ёс зүйт хүний заавал хийж байж санаа амрах соёлт үйлдэл. Хүслийг гүйцээгч чандмань эрдэнэ гартаа атгаж байгаа юм шиг хамаа намаагүй, баруун солгойгүй, амны зоргоор амладаг хариуцлагагүй хүмүүс олшров. Хэлсэн үгэндээ эзэн болох чадваргүй тэдний амласан амлалт нь хоосон ам, холхиндог гутал гэдэг шиг болоод үнс салхинд хийсэх адил замхарна. Хувхай модонд мөчир үгүй, хоосон үгэнд тус үгүй болохоор хариуцлагагүй хүмүүсийн хуурай үгэнд итгэж аж амьдралаа хохироохоос сэрэмжлэн болгоомжил. Аман дээрээ ачтан буянтан шиг амлаж, ачир дээрээ алдуул мал шиг алга болдог худалч хуурамч хүмүүсийн тарих гай, учруулах хохирол нь дуусч дундрахгүй их. Хуурсан будаа үргүй, хуурамч хүнд зүтгэл үгүй. Тэдний хэлсэн ярьсан нь нүд хуурч, ам хаах төдий болохоос зүтгэл гаргаж, тус болох санаа бодлоос алс хол. Худалч хүний нээрэн олон, хуурамч хүний хөөрхий олон. Худалчийн яриа сүржин хэллэг, гоёл чимэглэлээр дүүрэн, хэлэх үг нь эвтэй учир хуурч төөрөгдүүлэхэд дөхөм. Хүнийг байж чадах түвшингээс нь үргэлж доош чангаан дордуулагч өсөж өөдлөхийн дайсан, бие сэтгэлд төгсгөлгүй зовлон авчрагч гай түйтгэр бол худал хуурмаг. Хүмүүсийн гэнэн цагаахан итгэлээр тоглож, худал хэлж, хуурч мэхлэж явна гэдэг хүнд шүглэсэн шулмын хүчний ад хорлол бөгөөд залуусын цэрвэж цээрлэх муу зүйлсийн нэг яах аргагүй мөн. Бичиж зурах авьяас үгүй аваас бийр үзэг барих хэрэггүйн адил биелүүлж эс чадах аваас амлалт өгөх хэрэггүй.
Дуугарах газар дуугарч, дуугүй байх газарт амаа хамхиж байвал амьдралдаа их зүйл хожно. Цөөн ч гэсэн үг дуугарахдаа зөвхөн үнэнийг ярихыг эрхэмлэ. Үнэн үг тус хүргэнэ, худал үг хор хүргэнэ. Үнэн үг чихэнд хатуу ч үйл хэрэгт тустай. Үнэнийг сонсох дургүй, үнэнийг ярихад аюултай хүмүүст худал хэлдэг. Тэд худал үг сонссоор байгаад үнэнээс холдон холдсоор худал хуурмаг өдөр тутмынх нь амьдралын хэв шинж, хэвшил заншил болон тогтож, ертөнцийг худлын нүдээр харж, худлын чихээр сонсдог гаж зуршил хэвшинэ. Ийм хүмүүс үнэний заналт дайсан болох аюултай.
Тэнэг хүнд ухаантай үг хэлэх харамсалтай. Эргүү хүнд үг хэлснээс элсэнд ус асгасан нь дээр гэх үг ч бий. Тэнэгтэй ярилцаж суугаа ухаантныг хараад хоёр тэнэг хөөрөлдөж сууна гэж бодно. Тэнэг зүйл ярих гэж байгаа бол ярихаасаа дуугүй байх нь хавьгүй дээр. Дуугүй байх үедээ тэнэг хүн ч ухаантай байдаг юм. Тэнэг хүн юм ярихгүй байвал цэцэн мэргэний оргил болох үе бий. Аймхай нохой зуухаасаа илүү хуцдаг гэдэг. Буруу бусармаг үйлдэл тамтаггүй ихээр үйлдэж, сэтгэлд нь айдас хургасан ухаан муутай хүн орчлонгийн түмэн зүйлийг хамаж чимэн, бантан хутган, амаа хамхилгүй бурж явдаг. Айсуй аюулыг мэдэрсэн амьтны зөн мэдрэмж нь эзнээ амар тайван байлгахгүй зовооно. Тэр үедээ биеэ өмөөрөх есөн жорын муу муухай бодлыг тархи толгойгоо гашилтал эргэлдүүлнэ. Тэдгээрийн дундаас бусдад буруугаа тохон гал руу түлхэж, өөрөө уснаас хуурай гарах башир аргуудыг бодож сонгох нь ёрын хорлонтой.
Хэлэх зүйлээ хэлж зүрхлэхгүй хэтрүү номой, хэтэрхий дорой байж болохгүй, буруу хүмүүс тавлан дээрэлхэнэ. Хүний хэл баатрын илднээс хурц. Илд бариад өөрийгөө хамгаалдаггүй юмаа гэхэд илднээс хурц үнэн үгээр биеэ хамгаалах чадвартай бай. Нүүр нүдгүй балбуулчихаад дуугүй сууж байснаас хавдтал балбуулсан амаараа хамаг үнэнийг ярьж байх нь зөв. Бодлогогүй хэлчихсэн болчимгүй үгс бор шидэмсээр хоолойг чин ороож мэднэ. Ам хуурайгүй хэлж ярихаасаа урьд амьдралын шивнээг чих тавин сонсож, үнэн, худлыг ялга. “Үнэн товчхон, худал ямагт олон үгтэй байдаг”. Хувинтай сүүнд дуссан ганц халбага тараг сүүг ээдүүлж дөнгөхтэй адил үнэний дунд шургалсан ганц худал бүх зүйлийг эргэлзээтэй болгож дөнгөнө. “Худал бөөн цастай адил. Түүнийг бөмбөрүүлэх тусам улам бүр том болдог”. Ээдүүлсэн сүүг эргүүлэн сэргээж болдоггүй бол олон ам дамжин томорсон худлыг үнэн болгох боломжгүй.
Сэтгэл хайрам мөс шиг хүйтэн үгс бодол санаанд чинь урсан орж ирвэл хэлэхгүй тэвчин хэлээ хазаж, урам хайрласан эелдэг дөлгөөн үгс ухаан бодолд зурсхийн орж ирвэл хармын сэтгэлгүй бүтнээр нь хэл. Эелдэг дөлгөөн үг өргөсөн сэлмийг буулгана гэх үг бий. Бүлээн дулаан үг, урам магтаалын тэжээл хүний сэтгэлийн цоожийг нээх шидэт түлхүүр мөн. Сайн ерөөл, сайхан үг төмөр хаалгыг ч онгойлгоно. Сайхан амьдруулна гэж амласан бол сэтгэл зүрхээ зориул. Сайн сурна гэж амласан бол сайтар хичээн суралц. Худал хуурмагаас хол хөндий явна гэж тангарагласан бол тангаргаа сахь. Эмнэвэл эдгэртэл нь, тэтгэвэл тэнхэртэл нь, тусална гэж амласан бол тусалсан шиг тусал. Хэлсэн үгэндээ эзэн бол.

Харанхуй бүдүүлэг бол оюун ухааны шөнө мөн.
Эртний Ромын улс төрийн зүтгэлтэн, уран илтгэгч, гүн ухаантан
Цицероны “харанхуй бүдүүлэг бол оюун ухааны шөнө, одгүй, саргүй шөнө юм” гэж
хэлсэн үнэн бөгөөд сургамжтай үг бий. Оюун ухаан нь одгүй, саргүй тас харанхуй
шөнө мэт байна гэдэг харууслын цаадах харуусал, гамшигийн адгийн гамшиг.
Харанхуй бүдүүлэг нь хүн төрөлхтөнд аюул гамшиг авчрах ад зэтгэрийн хүч, гай
түйтгэр үүрлэх шимт орчин гэдгийг ухаантан аль дивангарт сэрэмжлүүлэн хэлж
байжээ. Хүний оюун ухаан тас харанхуй болчихвол мал адгууснаас өөрцгүй
авирлана. Тиймээс ч “бүдүүлэг харанхуй бол бүх гэмт хэргийн эх” хэмээн их
зохиолч хэлсэн байна. Хуурч мэхлэх, хулгай зэлгий хийх, хэрцгий догшин авирлах,
улмаар алах талах дээрээ тулах гэмт хэргийг саруул ухаантай хүн санаатайгаар
хийхгүй, ухаанд нь ухна ишиг үхэж, санаанд нь сарлаг үхэр хэвтэж, харах нүд,
бодох бодлыг нь шулмын хүч харанхуйлсан үед л үйлдэх нь тодорхой. Оюун ухааны
гэрэл гэгээ мэдлэг боловсрол, арга туршлагаас гийдэг бол оюун ухааны одгүй,
саргүй шөнийг мэдэхгүй, чадахгүйн түнэр харанхуй нөмөрнө. Харанхуй бүдүүлгийн
үүсэл гарал нь үл мэдэх үлшгүй гамшиг ажээ. Мэдэхгүй хүн мэлхий шиг, мэддэг хүн
эрдэнэ мэт. Мэдлэг муутын сэтгэхүй хомс байх нь гарцаагүй. Сэтгэхүй хомс бол
ажил үйлс хомс, амьдрал дульхан.
Харанхуй бүдүүлгийн гурван төрөл байдаг гэнэ. Огт юу ч мэдэхгүй, бүхний мэддэг зүйлийг буруугаар мэдэх, мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байх. Асуусан бүхэнд мэдэхгүй гэж толгой сэгсрэх, хийх гэсэн бүгдээ мэдэхгүйн гайгаар хийж чадахгүй гараа хумхин, гансран гиюүрэн суух нь залуу хүний хувьд гаслант эмгэнэл. Ор тас мэдэхгүй зүйлээ ойворгон зангаар мэддэг царай гарган, нүүр улайхгүй мэдэмхийрч, хийж чадахгүй зүйлээ чаддаг дүр эсгэн нүд хуурах нь түмний нүдний булай, тэнэгийн цаадах тэнэг үйлдэл. Мал хаашаа бэлчиж өвс ногоо олж идэхээ мэддэг байхад хүн юунд зорьж, яаж хоолоо идэхээ мэдэхгүй явна гэдэг ухаанд багтамгүй мунхаг явдал. “Юу ч мэдэхгүй хүн аргагүйн эрхээр бүхэнд итгэдэг”. Тэднийг өөрийн зоргоор бус, бусдын хүслээр амьдрах хэлтгий тавилан хүлээнэ. Бүхний мэдэх зүйлийг буруугаар мэдэн, тэмээ гэвэл ямаа гэж, буруу ишлэсэн сүх шиг загнах нь харанхуй бүдүүлгийн ил тодрох шинж. Бурууг нь хэлж сануулсаар байтал дөргүй бух мэт зүтгэн мугуйдлах нь нэн бүдүүлэг авир. Санаа буруутай хүн мэдэх зүйлээ ч буруугаар мушгин, зөвийг буруутган зөрүүдлэнэ. Сайн үйлсийн хишиг их, санаа буруутны уршиг их. Булгийн ус оргиловч хүйтэн, буруу санаатан инээвч хүйтэн. Санаа буруутай нь танигдвал салж холдон, зай барь. Зөөлөн нь хатуугаа иддэг, зөв нь буруугаа дийлдэг болохоор зөвийг сөрж зөрүүдлэх хэрэггүй, харанхуй бүдүүлгээ олны өмнө дэлгэх тун тусгүй.
Хэн ч гэсэн бүхнийг мэдэгч, бүгдийг чадагч байх боломжгүй ч мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байна гэдэг нь харанхуй бүдүүлгийн харгаа. Залуус та нар дор хаяж мэдвэл зохих зүйлийг мэдсэн байхыг эрмэлз. Мэдвэл зохих наад захын зүйлийг мэдэхгүй нүүрээ ширлэн суух нь залуу хүний хувьд өөрийгөө гутаан доромжилсон хэрэг. Хэн бүхний мэдэх зүйлийг мэдэхгүй нүдэн балай, чихэн дүлий байвал адгийн шившиг. Түмэнд нүүрээ барахгүйн тулд илүү ихийг мэдэхийн төлөө уйгагүй чармай. “Хүн төрөлхтөнд харанхуй бүдүүлэг хэмээх ганцхан гай байдаг, энэхүү гайнаас эмчлэх ганцхан эм бол шинжлэх ухааны мэдлэг юм”.
Мэдлэг боловсролтой хэрнээ харанхуй бүдүүлэг хүмүүс харамсаж халагламаар олшрох нь. Тэд урьд өмнө ярьж хэлж байснаасаа тэс ондоог, тэр ч бүү хэл эсрэгээр нь хэнэг ч үгүй, ээлж чөлөөгүй бурж, хорон муу санаагаа шударга үнэний багаар халхлан бүдүүлэгтэнэ. Хийж байсан буруу бусармаг үйлдлээ бусад хүмүүс хийсэн мэт мэлзэж, өөрийгөө өндөг шиг өөгүй байдлаар харуулахаар улайран зүтгэнэ. Бусдыг буруу үйлдэлд турхиран, хүний гараар могой бариулж, өөрөө ард нь сугаран хоцрох хорлонт үйлийг сэднэ. Атаа жөтөө, атгаг санаа, шунахай зан, хомхой сэтгэл ухаан бодлыг нь эзэмдсэн байдаг учир тэдний зүрх сэтгэл тас харанхуй. Нэгэнт зүрх сэтгэлд нь харанхуй манан татсан бол үйлдэл бүхэн нь харанхуй бүдүүлэг. “Соёлжсон зэрлэг хүн бусад зэрлэгүүдээсээ хамгийн муу нь байдаг” юм шүү гэж нэгэн ухаантай хүн хэдэн зууны тэртээгээс анхааруулсан байна. Манай монголчуудын ярьдаг, “мэргэн хэтэрвэл тэнэгээс дор” гэх товч тодорхой, товойсон ухаалаг үг ч бий. Аугаа эрдэмтэн, одон оронч Г.Галилей, харанхуй бүдүүлгийг хорт санаа, атаа жөтөө, хомхой ховдог болон бусад доод бүдүүлэг гажиг бүхний, мөн нүгэл бүхний эх мөн хэмээн тодорхойлжээ. Тэгвэл суут зохиолч В.Гюго харанхуй бүдүүлгийг, хорлол нүхээ ухаж байдаг харуй бүрий гэж нэрлэсэн байна. Харанхуй бүдүүлгийг хорлолт сэтгэл сүүдэр мэт дагалдана. Харанхуй бүдүүлэгчүүдийн гэгээн бодлын орон зайг хорт санаа түрэн эзэлж, үзэн ядах, хонзогнон хорлох муу ёр шүглэсэн арга бүхнийг бодож сэдэн, бодитоор үйлдэх хорлолт сэтгэлдээ дөртэй үхэр мэт хөтлөгдөнө. Тэд урин хилэн, уур хорсол шингэсэн царайгаа хуурамч инээдээр халхлахыг оролдоно.
Өөрт нь тус болох сайн үг хэлж байхад өмнөөс нь муу ус цацаж байгаа хүн харанхуй бүдүүлгийн адаг. Юу ч мэдэхгүй хэрнээ их мэдэгчийн дүрд тоглогч алиа салбадайн амнаас хорсол шингэсэн үгс бохирын цооногоор урсаж буй шингэн адил урсана. Өмхийрсөн амнаас ялзарсан үг гардаг юм. Бүх юманд мөнхийн сэтгэл дундуур, бүх зүйлийг буруу талаас нь голж өөлж харах нь соёлжсон харанхуй бүдүүлэгчүүдийн нийтлэг төрх. Харанхуй бүдүүлгүүд мэдэхгүй чадахгүй зүйлс бүхнээ дэмий балай, хэрэгцээ шаардлагагүй юмс гэж үзэн, түүгээрээ уур цухалдаа багтарсан сэтгэлээ бага ч болов тайтгаруулж суудаг.
Харанхуй бүдүүлгийн ертөнцөд аз жаргалын гэрэл гэгээ тусахгүй. Харанхуй бүдүүлэг нь хүнийг дотор талаас нь мэрэн зулгааж, тамлан зовоож байдаг, гай зовлон дагуулагч чөтгөрийн хорлол юм. “Харанхуй бүдүүлгээрээ үлдэхээр шийддэг тэр хүмүүс л гагцхүү харанхуй бүдүүлэг байдаг” гэнэ. Харанхуй бүдүүлгийн харуй бүрийгээс хагацан холдох боломж өөрөө ухаарч сэхээрсэн хүн бүхний өмнө нээлттэй байгаа. Гагцхүү гайт энэ хорлолоос хагацан салахаар эргэлт буцалтгүй, эрс зориглох хэрэгтэй. Хавар өнгөрвөл зун ирнэ, харанхуй арилбал гэгээ ирнэ.
“Өөрийн харанхуй бүдүүлэг байдлыг мэдэхгүй байх нь мунхаг хүний тавилан”. Мунхаг, дээр нь чалчаа хүний сунжирсан яриаг сонссон бүхний дургүй хүрч, ой гутна. Уг нь “мунхаг хүний хувьд дуугүй байхаас дээр зүйл гэж үгүй”. Ер нь мунхаг хүний нэг гол шинж нь мэдэхгүй зүйлийнхээ талаар ам уралдан ярих дон. “Мунхагийн ухаан бол дуугүй байдал. Хэрэв мунхаг хүн түүнийгээ ойлгосон бол тал хувиар мэргэн ухаантан болсон хэрэг”. Гэгээн тунгалаг ухаантай байсан хүн усан тэнэг мэт авирлана гэдэг үнэхээр харамсмаар. Ухаантай хүнийг тэнэгтүүлдэг нэг хорлогч нь нэр хүндэд унан тусан дурлах согог. “Нэр хүндэд асар ихээр дурлах нь дээр үеэс хэрсүү ухаантнуудыг тэнэгүүд болгон хувиргаж ирсэн” гэж гүн ухаантан хэлжээ. Нэр хүндийн нянгаар халдвар авч өвчилсөн хүн хоосон магтаалаас өөр зүйлийг сонсох чих нь дүлийрч, мэдрэх мэдрэмж нь хатингаршина.
Харанхуй бүдүүлэг хэзээ ч, хэнд ч тусалж байгаагүй юм гэсэн шүү. “Ард түмний гай зовлонгийн түүхийг судлаж буй аливаа хүн дэлхий дээрх гай зовлонгийн ихэнхийг харанхуй бүдүүлэг байдал л авчирчээ гэдэгт итгэн үнэмших болно”. Хатуухан хорвоог зөөллөж, харанхуй сэтгэлийг гийгүүлэх ачтан нь хайр. Өөрийгөө хайрлах хэмжээгээр бусдыг хайрла. Харанхуй бүдүүлгийг хайр уяраах шидтэй. Харанхуйг туулбал гэгээг үзнэ, хатууг туулбал жаргалыг эдэлнэ.

Амжилтаараа ялгар
“Хүн өөрийн амьдралыг дээшлүүлэх гэсэн дур хүслээ хэзээ ч
хаяж чаддаггүй” гэдэг. Амьдралаа зөвхөн дээшлүүлэхийг чармайгаад зогсохгүй утга
учиртай, баяр баясгалантай, алсын хараатай цогцлоохын төлөө эрчимтэй ажиллаж,
тууштай тэмцэх хэрэгтэй. Амьдрал утга учиргүй, угтах зорилгогүй тусмаа зовлон
зүдүүртэй, хүнд бэрх байна. Аж амьдралаа одоо байгаагаас нь илүү утга учиртай
болгох маш тодорхой зорилго тавьж мэрий. Хүн чиглэсэн зорилготойгоор хүчээ
шавхан хичээн зүтгэвэл хүссэн амжилтандаа зайлшгүй хүрнэ. Амжилтанд цагаан
эсгий, улаан хивс дэвссэн замаар шулуухан алхсаар хүрч очно гэж амар хялбар
төсөөлбөл алд дэлэм алдана. Асар их саад тотгорыг даван туулж, хөлөө холгож,
хөлсөө урсгаж байж амжилтын хаалганы бариулаас атгана. Амжилтанд хүрсэн хүний
амжилтын үнэнхүү хэмжүүр нь гагцхүү давж туулсан саад тотгорын нийлбэр.
Хүн хамгийн сайн чадах зүйлээ хийж байж амжилтанд хүрнэ. Дургүй ажлаа хийсээр дуулимд цуурайтах амжилтанд хүрсэн хүнийг олъё гэвэл өвсөн бухал дундаас хаяж гээсэн зүү хайж олохтой адил юм болох байх. Насаараа алх барьж, дөш нүдсэн дархан хүнийг мэргэжлээ сольж хийлчин болоод хөгжмийн ертөнцөд алдраа мандуул гэвэл юу гэх бол? Хүн дуртай ажлаа хийсээр амжилтанд хүрэхийн гадна бас өөрийнхөө хүчинд итгэж байгаа газартаа чадах юмаа хийж байж зорьсон зорилгодоо хүрэх нь тодорхой. Нэгэн алдартай бөх, дэнж нь хотойхгүй бол би энэ наадамд түрүүлнэ гэсэн утгатай үг хэлж аархсан тухай ам дамжин яригддаг. Энэ бол онгироо сагсуу хүний дэмий үг биш, өөрийнхөө хүч чадалд бүрэн итгэж, эр бярандаа багтаж ядсан, бөхийн амжилтандаа бардам байгаа зоримог үг байжээ.
Хөнгөн хялбар олдох амжилт ховор. Ойгүй газар араатан ховор, уулгүй газар чулуу ховор, усгүй газар загас ховор гэдэгтэй адил. Хөнгөн олдож байгаа амжилт удаан тогтохгүй. Хаврын цас сэмрэн хайлан урсах мэт тун удалгүй алга болно. Амжилтын оргилд мөчит дөрвөн хөлтөн хүрч эс чадах өндөр уулын халилд үүрэндээ нисэн очих өл бүргэд мэт нисч очихгүй, мэдээж. Амжилтын оргил өөд мацаж байгаагаа өндөр уулын оргил өөд авирч байгаатай л зүйрлэ. Уулын оргилд бэлээс нь мацна. Салхи шуурга, цас мөс, хүйтэн нойтоныг туулж, амь эрссэн эр зоригийн тулаан хийж байж бүргэд өндөглөсөн өндөр халилд дөхөж очно. Уулын оргилд авирахад туулах тэр л бэрхшээл зовлон, бэрх хатууг даван, эр зоригийн тулаан хийж, ялан урагшилсаар амжилтын оргилд дөхнө. Амжилтанд хүрэх өөр дөт бөгөөд шулуун дардан замыг хэнд ч, хэн ч засаж бэлдээгүй. Тийм бэлэн зассан зам хүсч мөрөөдөж байгаа бол амжилтын оргил мөрөөдсөний гарз.
Амжилт өөд ганцхан зам хөтөлнө. Энэ бол ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн зам. Энэ зам өргөн нарийнтай, дэгэн догонтой. Зарим хүнд нарийн бүдэг зөрөг зам ч тохиож магад. Ийм замаар өгсөж яваа хүн үнэнхүү их ухаан, үлэмж их хүч чадал зарж, бусдаас шаргуу хөдөлмөрлөж, илүү хичээх хэрэгтэй болно. Амжилтанд хүрэхийн тулд ажил хөдөлмөр хичээл зүтгэлийн замаас өөр зам хайж байгаа бол бүтэлгүй буруу зүйл бодож төлөвлөж байна гэсэн үг. Тийм хүмүүсийг сэргээш хэрэглэсэн тамирчин шиг цахилгаан цахиад өнгөрөх төдийд баярлуулаад гомтгосон гунигтай амжилт хүлээнэ. Сэргээш хэрэглэсэн тамирчин шагналаа буцаан хураалгаж, нэр төрөө баллах болохоор юуных нь ч амжилт байх билээ дээ. Зөв явбал зөрөг замаар ч ахиж гэлдэрсээр амжилтын эзэн болох боломж бий.
Амжилтанд хүрэхэд чиний зоримог мөрөөдөл, тэнгэрлиг найдвар чамд туслана. “Зоримог мөрөөдлөөс өөр юу ч тийнхүү ирээдүйг бүтээхэд тусалж чадахгүй”. Найдвар бол хүнд байдаг сайн сайхан зүйл дотроос хамгийн ашигтай нь юм. Гэгээн гэрэлт ирээдүйг зөгнөсөн найдвар хүнийг үргэлж зоригжуулж, сайнд тэмүүлэх хүч чадлыг нь дотоод сэтгэлийн гүнээс байнга сэлбэж байдаг. Тэнгэрлиг мөрөөдлөөр жигүүрлэн, амжилтын оргил өөд тэмүүлэн байгаа хүнийг ямар ч саад бэрхшээл зогсоож эс чадна. Хүрэхийг зорьсон амжилтандаа эргэлзэх буюу дутуу хагас найдаж байгаа хүн өөрийнхөө хүчинд бүрэн дүүрэн итгэж чадахгүйгээр сэтгэлийн хүлээсэнд баглагдсан байна. Тийм хүмүүст сэтгэлийн хүлээсээ тайлж, өөрийгөө ялах зориг хүч, сэтгэлийн тэнхээ дутдаг. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялж, амжилт олно. Өөрийгөө ялсан өчүүхэн бага ялалт бүхэн бие болоод оюуныг шинэ эрч хүчээр сэлбэнэ. “Өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй”. Юуны төлөө энэ ажлаа хийж байгаагаа лавтай мэддэг, өөрийн үйл хэрэгт өчүүхэн ч эргэлзэхгүй итгэдэг хүн л ялалт байгуулна.
“Хувь заяа ямагт зоригтны талд байдаг”. Эр зориг бол сэтгэлийн агуу чанар, түүнгүйгээр ялалт амжилтын аль аль нь бүтэшгүй. Зоригтой хөдөлсөн хүнд амжилт ойр, айж хулчийн зүрх алдах тоолонгоор амжилт холдон холдсоор алсрана. Яагаад гэвэл “Айдас нь ухаантныг тэнэг, хүчтэнийг сулбагар болгодог” юм. Ялахын тулд олон даваа давна, зоримог байдал ялалтын эхний даваа. Өрсөлдөөнд ялах болов уу, үгүй болов уу гэж эргэлзсэн, ялагдаж магадгүй гэж бодсон хүний амжилт тэмцэл эхлэхээс өмнө тал хувиар аль хэдийнэ буурчихсан байдаг нь үнэн. Өрсөлдөгчийнхөө сүрэнд дарагдаж, сүлд хийморь нь доройтсон хүн өрсөлдөөн эхлээгүй байхад ялагдлаа хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй. Өрсөлдөөн тэмцээнд дан ганц эр зоригийн хүчээр ялна гэвэл тун гоомой бодол. Аль ч өрсөлдөөнд сансарт нисэхэд бэлдэж байгаа мэт маш сайн бэлдэж байж амжилт гаргана. Сайн бэлтгэсэн хүн өрсөлдөөн эхлэхээс өмнө ялалтын тэн хагасын оноог цуглуулж чадсан байна. Ялалт амжилтанд хөлсөө урсгасан хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл, сэтгэлийн хат, итгэл найдвар, эр зориг үнэхээр чухал. Эдэнгүйгээр амжилтын тухай бодож санагалзан, хүсч мөрөөдөх нь илүүц. Энэ бүгд цөм чамд дээд зэргээр цогцолсон байгаад ухаан дутах юм бол амжилт салхинд хийсэх хамхуул мэт өнхрөн алга болно. Амжилтанд хүрэхийн тулд хар хөлсөө шанага шанагаар хий дэмий урсгаад нэмэргүй. Хөлсөө ухаалаг урсгах хэрэгтэй. Оюун ухааныхаа яндашгүй, зүйрлэшгүй их хүчийг дээд зэргээр ашигласан хүнийг ялалт амжилтын тэнгэр ямагт ивээнэ. “Ухаан дутагдсан газар бүх юм дутагдана”. Тэр тусмаа амжилт. Аливаа ялалт шударга байх ёстой. Шударга бусаар ялах нь шударга өрсөлдөгчийн хувьд золгүй явдал. Өрсөлдөгч тал нь хүч чадлаар сул бол ялагч болоход түвэгтэй биш. Асар их хүч хөдөлмөр зарж амжилт ялалтын оргилд гарч болно, харин түүнийг хадгалах амаргүй. Дараа дараачийн бүр хатуу ширүүн өрсөлдөөн мэргэжлийн зодоончдын аваргын бүсийн төлөөх тулаан шиг шил шилээ харан хүлээж байна.
Зүгээр нэг байдаг амжилт биш товойж ялгарсан амжилтын эзэн байхын тулд төрөлхийн авьяас билэг дээр чадлаа шавхсан маш их хичээл зүтгэл шаардлагатай. Аль ч талаараа бусдаас илүү байж л ялгарсан амжилтанд хүрэх бололцоотой юм. Ирээдүйг донсолгох том зорилгын төлөө явж, дээд амжилтыг эвдэхээр бэлтгэлээ хангаж байгаа тамирчин лугаа хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байж ялгарсан амжилт гарна. Жирийн хүмүүс өөрөөсөө ахдам том зорилго тавьдаггүй. Ялгарсан амжилтанд хүрэхийн тулд бололцооноосоо хол давсан гэмээр зорилго тавихын зэрэгцээ хэн нэгнээс хараат бус, хийх гэсэн зүйлээ толгой мэдээд хийчих эрх мэдэлтэй байх ёстой. Хэчнээн их зүйлийг хийж, гэхдээ маш сайн хийж, ямар гайхамшгийг бүтээж болохыг тархи толгойдоо бодож төлөвлөн, нүд нь сэргэж, гар нь загатнаж байсан ч түүнийгээ хэрэгжүүлэх эрх мэдэл байхгүй бол дотор бачуурч, орилж хашгирмаар болохоос өөр олигтой үйлдэл хийж үл чадна. Ялгарсан амжилтын эзэд өөрөөсөө дор чадвартай хүнээс тушаал заавар авах дургүй. Үүнийг доромжлол гэж үзнэ. Эд нар жирийн хүмүүсээс өөр сэтгэлгээтэй, зарим авьяастай хүнд байдаг шиг этгээд гэмээр зан авиртай. Тэд чадваргүй байдал, чадлаа нөөсөн залхуу занг үзэн ядна. Ялгарсан амжилтанд ягуухан зугуухан урсгалаараа явсаар хүрнэ гэж мөрөөдөх нь өөрийгөө хуурсан хэрэг. Ялгарсан амжилтыг шахуу зорилготойгоор төлөвлөх хэрэгтэй. Үлгэрийн баатрын бие өдөр сараар суга өссөөр энтээ уулыг дэрлэж, тэртээ уулыг жийж, сухай шиг сунаж хэвтдэг тухай үлгэр туульст гардаг. Хүрэх амжилтаа үлгэрийн баатар шиг суга өсөхөөр зоримог төлөвлөн хэрэгжүүлж байж ялгарсан амжилтанд ойртож очно. Ялгарсан амжилт гэдэг нь бусдын хүрч чадсанаас давж гарсан, өдөр шөнө мэт ялгаатай өндөр амжилтыг хэлж байгаа билээ.
Үргэлж шинэ, ямагт чанартай, бусдаас илүү байж ялгарч товойсон амжилт, алдар нэрийн эзэн байна. “Алдар нэр гэдэг бол тасрашгүй чармайлт” гэдгийг санаж явах шаардлагатай. Ажлаараа өрсөлд, амжилтаараа ялгар.

Нийтлэлч.мн Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Н. Багабанди
Wednesday, February 8, 2012
Хүн шиг л бай
Хэлбэр хөөсөн нийгэм Хүмүүст хөөрхөн харагдах
гэж Нүдэндээ давхраа хийлгэлээ Галбиртай байхын тулд Хоол унднаасаа
татгалзлаа Нэр хүндээ унагахгүйн тулд Бренд хувцас өмслөө Нийгмийн хэм хэмжээнд
тааруулах гээд Хэлбэрдэж өөрийгөө гээлээ Баян чинээлэг болох гэж Мөн чанараа
худалдлаа Хог түүж нохой шиг амьдардаг тул Ядуусаас хол байн тэднийг үл
хүндлэнэ Загварын сүүлийн үеийн чиг хандлага болохоор Нүцгэн шахуу хувцаслалаа
Даахын аргагүй хэцүү зовлонг даван гарахын тулд Архи тамхийг сонирхон сайн
найзаа болголоо Бусад нь ном тэврээд яваад байхаар нь Би ч бас тэвэрлээ Царай
муутай болохоороо Гоо сайхны мэс засалд орлоо Хөдөөнийх гэж харагдахгүйн тулд
Нүүрэндээ будаг шаваад л шаваад л Бүгд л амжилттай байгаа юм шиг өнгөтөөр яриад
байхаар нь Би ч бас тэгэж харагдах гэж худлаа амбицлаад Хотын сургуульд бусад
нь сураад байхаар нь Би юугаараа дутахав бас хүрээд л ирсэн Болсон болоогүй
чанартай чанаргүй олон сургуулийн Гоё сүртэй нэртэйг нь сонгоод л орчихсон
Сургуулиа төгсөөд ажлын шалгаруулалтанд ороод Чадваргүй мэдлэггүй гэж хасагдаад
Чаддаг юм аа хийе гэхээр юу чаддагаа бас мэдэхгүй Өөрийгөө мэдэхгүй өрөөлд
таалагдах гэсээр өөрийгөө гээсэн Би хэн бэ? Бусдыг аялдан дагалдсаар Өөрийн
гэсэн ертөнц үгүй Өөрийн гэсэн үзэл бодол үгүй Өөрийн гэсэн онцлог үгүй Өөрийн
гэсэн зорилго үгүй Өөрийн гэсэн мөрөөдөл үгүй Өөрийн амьдралын утга учиргүй
Харамсаж гэмшивч цагийг ухрааж болох биш Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг
хэрвээ байдаг бол гээд л Хүсэж мөрөөдөөд ч хожимдсон байлаа . Би чинь юу хийчих
вэ? Царайлаг хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Яагаад бид түүн шиг болох гээд
Төрөхөөс заяасан биеэндээ Хурц мэс хүргэнэ вэ? Цагаан царай, давхраатай алаг
нүд, хөөрөн хонхойх хацар Царайлаг хүний шинж юм гэж үү? Цаг хугацаанд бүгд л
үгүй болохоос хойш Цаг мөнгөө зарцуулан юунд Өөрийгөө Сараа, Дулмаа шиг болгох
гэж. Жинхэнэ гоо үзэсгэлэн гэж Жирийн нэгэн монгол эмэгтэйн царай төрхөнд бус
Чин зүрхний энхрий зөөлөн хатан ухаанд Хэзээ ч арилахааргүй гүн бат шингээстэй
байдаг юм. Ямар хүнийг баян гэдэг юм бэ? Яагаад бид түүн шиг болох гээд Юу ч
хийхээс буцахгүй байна вэ? Эд хөрөнгө, эрх мэдэл баялаг юм бол Эрлэг рүү аваад
явж чадна гэж үү? Мөнгөтэй байгаад мөрөөдөлгүй бол тэр хэн юм бэ? Мөнгөтэй
байгаад аз жаргалгүй бол тэр хэн юм бэ? Мөнгөтэй байгаад эрүүл мэндгүй бол тэр
хэн юм бэ? Мөнгөтэй байгаад сэтгэл ханамжгүй бол тэр хэн юм бэ? Материаллаг
баялаг баялаг биш ээ Мянга цуглууллаа ч дуусч л таараа Халуун дулаан гэр бүлтэй
хүн баян хүн Хайрлаж хайрлуулах найзуудтай хүн баян хүн Хүн чанартай хүн баян
хүн Хүсэл мөрөөдөлтэй хүн баян хүн Ямар хүнийг хөдөөний хүн гэдэг юм? Яагаад
бид түүнийг ад үзэн шоолон дооглох гэж Ялгаагүй ээ бид бүгд л хөдөөний хүн Дов
жалганы явцгүй үзэлд Дарамтлуулж явах гэж үү? Гадаадын аль нэг улсад очиход
Монголын хөдөөний хүн, Монголын хотын хүн гэж Хэзээ ч биднийг харахгүй Цусанд
нь гал байдаг болохоор Хацар нь улаа бутарч байдаг юм Төрөхөөс тамгалагдсан
Монгол дархлааг Таслахын учир юун? Ховд байна уу? Увс байна уу? Дорнод байна
уу? Ялгаагүй л бүгд монгол хүмүүс Ядуу сэтгэлгээнд захирагдаж Эв эеээ алдан
байж Дотооддоо ялгарч хэрхэвч болохгүй бид Бусад хүмүүс ямар байгаа болоод
Яагаад бид тэднийг дуурайна вэ? Хүн бүр бусдаас өөр байдаг болохоор Үнэ цэнээ
хадгала, хэн нэгэний хуулбар бүү бол, өөрийхөөрөө бай Бүгд ар араасаа цувраад
нэг зүгт явлаа ч Тэднийг дагахгүй байх хүчтэй бай. Эх орон, эцэг эх, энэ биеэ
сонгож төрдөггүй болохоор Хүнийг хүн чигээр нь л хүлээж ав. Хог түүдэг
гуйлгачин ч бай Хот захирдаг дарга ч бай Хосгүй их хөрөнгөтөн ч бай Хүн гэдэг
нэрийг л бүгд зүүж яваа...
Зөвлөгөө
2012 оны 12 санамж
Өнөөдрөөс эхлэн лхагва
гараг бүр сайтынхаа уншигчидтай “зөв шуудан” булангаараа
уулзах болно. Анхных нь энэ.
Сайны ерөөл дагуулсан шинэ он
гарчихлаа. Нас нэмлээ. Хариуцлага ч нэмэгдэж байна. Хол ойргүй, хот хөдөөгүй
хийснээ дүгнэж, хийхээ төлөвлөж байна. Өнгөрснийг нэгэнт буцаан авчирч чадахгүй
учир ирээдүйдээ эрч хүчээ, эрдэм ухаанаа зарцуулах нь өлзийтэй. Гишгэсэн мөрөө
харах нь чухал ч гишгэх зам мөрөө харах нь бүр чухал. Учир нь бид хойшоо биш
урагшаа явж байгаа. Хойшоо харчихаад урагшаа явж нэгэнт чадахгүй шүү дээ.
Бидний олонх нь энэ онд хийх
ажил төрөлдөө төвлөрч байна. Амжилтаа ахиулахыг хүсэж байна. Хийх ажилдаа
анхаарах нь чухал ч түүнийг гүйцэтгэх ур чадвар, өөрийн давуу тал болон
боломждоо төвлөрөх нь бүр чухал. Хөгжил хоцрогдол, дэвшил бууралт, ялалт
ялагдал, амжилт бүтэлгүйтэл аль аль нь та бидний бодлын зуршил,
сэтгэлгээний хэв маяг, ажлын дадал зуршил, мэдлэг туршлагаас олон зүйл
шалтгаалдаг. Иймээс та бидний гүйцэтгэлийг нэмэгдүүлж, амжилтыг ахиулахад тус
болох 12 санамжийг санал болгож байна.
Эхлэлийн цэг. Бүх
зүйл бидний төсөөллөөс, оюун санаанаас үүдэлтэй хэмээн эртний судруудад
өгүүлсэн байдаг. Угаас оюун санааны ертөнцөд шийдэгдээгүй зүйл ахуйн ертөнцөд
шийдэгддэггүй. Боломжийн хаалга үргэлж нээлттэй байдаггүй нь үнэн ч
түүнийг нээх боломж та бидний бодолд үргэлж байдаг нь үнэн билээ.
Чадахгүй, бүтэхгүй, болохгүй гэсэн бодол боломжийн хаалгыг үргэлж цоожилдог.
Амжилтын жимээр амар тайван алхах эсэх нь бидний оюун санаан дахь “чадах”,
“чадахгүйн” хоорондын тулаанаас эхлэлтэй. Иймээс бодлын зуршилдаа анхаарцгаая.
Эрхэм уншигч та юм болгоныг хар бараан, муу муухай талаас нь харж шүүмжлэхийн
дон тусчихсан биш биз?. Бодлын зуршил яваа яваандаа байнгûн
дадал зуршил болдог. Биологийн зуршил болдог. Бид дадал зуршлийг бий болгодог ч
эцсийн дүндээ түүнийхээ боол болон амьдардаг хэмээн Жон Максвел тун онож хэлсэн
билээ. Өнөөрдөөс эхлэн хар толгойдоо эргэлдэж байгаа түмэн зүйлийн хар бараан
бодлоо хаяж эерэг зөв санаа оноогоор амжилтынхаа суурийг бүтээцгээе.
Эхнээс нь төсгөл хүртэл
сайтар төлөвлө. Төлөвлөөгүй амжилтыг л аз гэх байх. Азын тэнгэр хэн
нэгнийг байнга ивээдэггүй. Аз түр зуурынх байдаг. Хэсэгхэн хормын жаргал л
авчирдаг. Хормын биш байнгын, түр зуурын биш тогтвортой амжилттай ажиллахын
тулд хийх ажлаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Ихэнх хүмүүс тархиа биш зүрхээ
дагадаг. Тэдний төлөвлөгөө тодорхой биш байдаг бөгөөд саад тотгор учрах үед л
шийдвэрээ гаргадаг. Шведийн SIPU агентлагийн судалгаагаар хүмүүсийн 10 орчим
хувь нь ажил амьдралаа төлөвлөн удирдаж чаддаг проактив хандлагатай бол
бусад нь хоосон мөрөөдөгчид эсвэл хэрэгцээндээ удирдуулсан нөхөд байдаг гэнэ.
Бид нэг бол амьдралаа удирдах, үгүй бол урсгалаар явах гэсэн хоёр замын аль
нэгийг сонгох болдог. Бэлэнчлэхгүй, урсгалаар явахгүй аливаад бэлтгэлтэй,
бодолтой, төлөвлөгөөтэй хандах нь бидний зам. Төлөвлөлт бол төсөөлөл биш. Бодит
төлөвлөлт бол төгсгөл хүрэх бүх хувилбаруудыг гаргадаг бол төсөөлөл бол
ирээдүйн талаарх хүсэл юм. Сайн төлөвлөлт бол бодолд эргэлдэж буй
хийчихмээр олон ажлыг чухлаар дараалуулахад тус болдог. Уншигч та ажлаа хаанаас
эхлэхээ одоо хэр шийдэж чадаагүй байгаа бол төлөвлөлтөндөө төвлөрч суугаагүйн
шинж. Юуг хийх вэ гэхээсээ илүү юуг хийхгүй вэ гэдгээ та энэ хэсэгт шийдээрэй.
Хийх ажлаа хамгийн чухлаас эхлүүлээд цаасан дээр заавал буулгах учиртай. Харин
одоо та энэ оны ажлын төлөвлөлтөө тархинаасаа цаасан дээр буулгасан эсэхээ
шалгаарай.
Төлбөрөө төл. Сайтар
төлөвлчихсөн бол зоригтой эхэл. Зориг дагаж хийморь сэргэдэг юм гэнэ лээ.
Эхэлнэ гэдэг ажлын тэн хагас гэдэг. Харин эхлээд явж байтал бидний сонгоогүй
хувилбар боломжийн санагдсан ч эргэж буцахгүй байх нь чухал. Бид нэг доор
бүхнийг авч чадахгүй учир гаргасан шийдвэрт онох ч юм бий, алдах ч юм бий.
Сонголт бүхэн төлөөстөй. Үнэгүй зүйл гэж хаана ч байхгүй, бүгд төлбөртэй
гэдгийг санацгаая. Өгөх ёстой зүйлийг нь нэг удаа төлөхгүй байж болох ч хэзээ
нэгэн цагт заавал нөхөж төлдөг жамтай. Төлөөс заавал мөнгө байх албагүй. Цаг
хугацаа, түүнд зарцуулах цаг, хөлс хүч, эрчим, эрүүл мэнд, гэр бүл, сэтгэл
санаа гээд олон зүйлээ зориулахыг шаардана. Бизнес бол хамгийн шударга
төлбөртэй үйл ажиллагааны нэг.
Давуу талдаа төвлөр. Хүн
бүрт давуу болон сул тал бий. Ямар ч хүн сул талаасаа бүрэн ангижирч чадахгүй
учир давуу талдаа төвлөрөх нь хувийн бүтээмжийг эрс нэмэгдүүлдэг болохыг орчин
цагийн менежментийн эцэг П.Дракер олонтаа онцолжээ. Давуу талдаа төвлөрөхийн
тулд чаддаг ажлаа чанартай сайн гүйцэтгэхээс эхэлнэ. Нэг сумаар хоёр туулай
буудаж болох ч зүрхийг нь зэрэг онох боломж тун бага. Та нэг ордыг өнгөцхөн
ухаад өөр орд руу дамжин явснаас баялаг ихтэй нэг л ордыг гүн ухвал ашигтай.
Иймээс өөрийн хүч чадлыг сарниулахаас болгоомжилж үргэлж хамгийн сайн хийж
чадах ажилдаа төвлөр. Суут ухаантан бусдын хийж байгааг гүйцэтгэж чадна гэдгээ
мэддэг учир юм болгон руу савчдаггүй. Аугаа жанжин Наполеон дайсныхаа хамгийн
сул тал дээр, өөрийнхөө давуу талд тулгуурлан хүчтэй төвлөрдөг байж. Энэ нь
түүний ялалтын нэгэн нууц байсан гэлцдэг. Давуу талдаа төвлөрөх гэдгийг зөвхөн
нэг ажлаа удаан хугацаагаар хийнэ хэмээн өнгөцхөн ойлгож болохгүй. Гардан
гүйцэтгэж буй ажил үйлсээ зорилготойгоо өдөр бүр нэгтгэж бай. Зарим хүмүүс
эрхэлж буй ажлаасаа тэс өөр зүйл мөрөөдөөд ажиллаад байдаг. Үр дүн огт
гардаггүй. Яаж ч гарах билээ. Гүйцэтгэж буй үйлсээ бүрэн гүйцэт хийе гэвэл хийж
байгаа ажилдаа төвлөр, бодож буй зүйлээ хийх нь өлзийтэй бөлгөө.
Бэрхшээлийг эрхшээлдээ
оруул. Аливааг хийж хэрэгжүүлэх алхам тутамд асуудалтай нүүр
тулна. Асуудалгүй айл өрх, албан байгууллага, улс орон гэж үгүй. Яагаад
гэвэл тэнд хүмүүс байгаа учир. Хүн өөрөөсөө зугтаж үл чадах учир асуудал
байсаар байх нь зүй ёсны хэрэг. Асуудал өөрөө бэрхшээл зовлон биш боломж байдаг
хэмээн амжилтын ноён оргилууд олонтаа өгүүлжээ. Хөгжил дэвшил бүхэн сүүдэр
дагуулдаг шиг асуудал заримдаа өөрчлөлт шинэчлэлийн эх булаг байх нь элбэг.
Өвчлөл анагаах ухааны хөгжлийг урагшлуулсан, ажилгүйдэл ядуурал хөгжлийн
оночтой бодлогыг бий болгодог шиг асуудал заавал шийдэл дагуулдаг. Хамгийн гол
нь асуудлыг хэрхэн хүлээн авч түүнд ямар хариу шийдэл гаргаж байгаа нь жинхэнэ
асуудал. Нэг хэсэг нь асуудлаа явцуу таньж буруу хариу үзүүлж “томруулдаг
нүдний шилээр” харж байхад нөгөө хэсэг нь байдаг л нэг бэрхшээл гэж
үзнэ. Бодитоор шүүнэ. Асуудлаа халтирч танивал аюул, онож оношловол ололт
болохыг санацгаая.
Олон толгой нэг зүрх. Орчин
үеийн менежментийн хаíдлагаар гав
ганцаараа гайхамшгийг бүтээх бараг л боломжгүй. Ганцаараа
зүтгэснээс нийлээд хийвэл хэд дахин илүү үр ашиг авчирдаг болохыг бид бүгд
мэднэ. Багт “1+1=3” гэсэн агуу дүрэм үйлчилдэг. Олон толгойтой
нэг зүрхтэй хэсэг хүмүүсийг жинхэнэ баг гэнэ. Толгой нэг байвал баг биш
дарангуйлал болно. Нэг янзаар л сэтгэнэ. Бүтээмж үл ахина. Харин
хичнээн олон толгой, өөр өөр байр суурь байсан ч зүрх сэтгэл, хүсэл зорилго нэг
байж чадвал хариуцлагатай баг бүрэлдэнэ. Хэвшсэн сэтгэлгээ, тогтсон хандлагыг
зад татаж гэмээнэ бүтээл гарна, үр ашиг арвижна. Баг бүтээхийн тулд
харилцаандаа хиймэл дүр эсгэхээ багасгаж, сэтгэлийнхээ багийг тайлж байгаагаа
ойлголцож сурах хэрэгтэй. Багаа бат бөх байхаар бүрдүүлчихвэл түүнийхээ
гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах л үлдэнэ дээ.
Гурван “Д”-тэй зөв харилц.
Олуулаа нийлээд ажиллахаар ойлголцохгүй зүйл их гарна. Олон янзын ааш авир
илэрнэ. Олонх нь харилцааны бэрхшээл байдаг. Харилцаа бол хамтын ажиллагааг
сайжруулдаг эсвэл сааруулдаг гол зүйлсийн нэг. Ихэнх хүн харилцаагаа сайжруулна
гэдгийг хэсэг бүлэг хүнд чиглүүлдэг. Даргатайгаа, эсвэл найзтайгаа ч юм уу.
Хэсэг бүлэгт таатай, хэсэг бүлэгт хүйтэн хөндий, хахир хатуу ханддаг байж
хэрхэвч болохгүй. Даргыгаа даган долигонож, ажилчдаа дарамталж загнадаг
байх нь ёсзүйгүй бөгөөд бялдууч хүний шинж. Ажлын байранд ч тэр, амин
хувьд ч тэр даргатайгаа, дэргэдээ байгаа найз нөхөд, ижил түвшний
менежерүүдтэй, доор байгаа албан хаагчидтай бүгдтэй нь чин сэтгэлээсээ харилцах
нь чухал. Бүх хүнтэй нэг л өнгө аясаар, ижил тэнцүү харилц гэж байгаа юм биш.
Хүнийх нь хувьд хүнтэтгэн хүлээцтэй сонсож, чин сэтгэлээ санаа оноогоо хэлэх нь
чухал. Зөв харилцаж сурахад зөвхөн мэдлэг биш мэдрэмж хэрэгтэй. Зөв цагт, зөв
хүнтэйгээ зөв аргаар ойлголцохыг л зөв харилцаа гэх байх.
Өөрийгөө хэрэгжүүл. Өөрийгөө
ол, өөрийгөө удирд, өөрийгөө хэрэгжүүл хэмээх эртний мэргэн үг бий. Шинэ он,
шинэ сар, шинэ долоо хоногийн эхээр ажил амьдралаа сайжруулахаар өөртөө амлалт
өгдөг. Нэг хэсэгтээ л идэхвждэг. Хэсэг хугацааны дараа буцаад хуучин төлөв
байдалдаа орчихдог. Бидний ихэнх нь эрч хүчтэй эхлүүлдэг ч хэвшүүлдэг,
тогтвортой хэрэгжүүлдэг нь цөөхөн. Тамирчны ялалт эцсийн дүндээ “форм” барихтай
салшгүй холбоотой байдагтай адил ажил хэрэгч хүний ажлын амжилт өдөр тутмын
дадал зуршилтай холбоотой. Өнөөдөр завгүй байна, тэгж байгаад дараа нь
амжуулчихна хэмээх бодол “яаралтайн гайт эргүүлэгт” орчихсоны
хурц илрэл. Хичнээн төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлдэггүй, хэрэгжээгүй шалтгаанаа
ажил энэ тэндээс оволзоод гэх тайлбар тавих хүнийг хаанаас бол хаанаас олж
болно. Ажлын хэмнэл нь унаж боссон, тааралдсан бүхэн рүүгээ савчсан, таалагдсан
болгоноо хийхийг хүсвэл эцэс сүүлдээ бухимдлаар дуусна. Хичнээн завгүй мэт
байсан ч, хийх хүсэл төрөхгүй байсан ч бүтээх ёстой ажлаа гүйцэтгэх цагт нь
хийж сурвал хувийн бүтээмж хэд дахин нэмэгдэнэ. Хийх ёстой зүйлсээ хугацаанд нь
хийж хэвшүүлэх, тогтворжуулахад өөрийгөө зориулах нь маш чухал болохыг
санаарай.
Жинхэнэ ба хуурамч мэдлэгийг ялга.
Мэдлэг их харьцангуй ойлголт. Зарим нэг нь цээжилсэн мэдээ баримтаа
мэдлэг гэж ойлгодог байхад нөгөө хэсэг нь мэдлэг олж авах ур чадварыг жинхэнэ
мэдлэг гэж үзнэ. Мэдлэг их бага байх нь гол асуудал биш цэгцтэй эсэх нь
гол. Хичнээн их мэдлэгтэй ч цэгцгүй бол тус болохоосоо илүү ус болдог. Иймээс
“мэдлэг бол хүч” гэсэн Беконы алдарт үгийг “цэгцтэй мэдлэг бол хүч”
хэмээн орчин цагт нийцүүлэн ойлгох нь зөв байх. Өнөө цагт мэдлэгийг олж авахад
хэцүү биш болсон гэж судлаачид үздэг. Хаанаас бол хаанаас мэдлэгийг олж болно.
Дракерийн хэлсэнчлэн “та өчнөөн зүйлийг мэднэ, зүгээр л холбо” гэдэг шиг
бөндгөрт байгаагаа хооронд нь холбоход л хангалттай. Мэдлэгийг олж авах нь
хялбар байж болох ч түүнийгээ эмхэлж цэгцлэх, үр дүн болгох нь харин хэцүү.
Орчин цагт уншсан ном, сурсан сургууль, олж авсан диïломын
тоогоор уралдах биш бүтээх чадвараараа, бүтээсэн амжилтаараа өрсөлдөж байна.
Иймээс зөвхөн шинэ зүйлд суралцаад байх биш сурснаа хэрэгжүүлэхэд, мэдлэгээ
эрэмбýлэхэд цаг гарга. Энэ жинхэнэ мэдлэгтэй болох үйл хэрэгт
хөтөлнө.
Тархи ба түрүүвч.
Таны толгой ажиллаж л байгаа бол түрүүвч зузаарах учиртай. Та сайн сэтгэж л
байгаа бол сайхан амьдрах л учиртай. Аз жаргалтай амьдралын эцсийн шалгуур
мөнгө бус ч амьдралыг тэнцвэртэй байлгахад хөрөнгө мөнгө гарцаагүй
хэрэгтэй. Бурхны сургаальд хүртэл мөнгө өөрөө муу зүйл биш харин түүнийг буруу
замаар олох, эсвэл нүгэлтэй үйлд зарцуулах нь буруу гэж үзнэ. Хэрэгцээгээ
хангах, хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд бидэнд мөнгө шаардлагатай нь
маргашгүй. Хүмүүний орчлонд мөнгөөр шийдэж болох бас түүгээр шууд хэмжиж
болохгүй олон зүйл бий. Аливаа байгууллага, айл өрхийн мөнгө санхүүгийн багана
ганхаад эхэлмэгц бусад зүйлдээ сүүдэр дагуулдаг. Ихэнх хүмүүс энэ бэрхшээлээ
шийдэхийн тулд хамгийн түрүүн мөнгө төгрөг хялбар олох бэлэн аргачлалын эрэлд
морддог. Хаана ч мөнгөтэй болох бэлэн жор байхгүй. Юуны өмнө мөнгө бол
таны бодол санааны сүүдэр, хөдөлмөрийн үр шим гэдэгт итгэх хэрэгтэй. Шуналтай
болгонд биш ур чадвартайд нь мөнгө өврөө нээдэг. Мөнгөтэй байх үндсэн хоёр л
зам байдаг гэдэг. Эхнийх нь орлогоо тогтмол нэмэгдүүлэх. Удаах нь олсноо хэмнэж
гамнаж сурах. Орлого нэмэгдэх нь сайн ч, баялаг биш. Орлогыг бодит баялаг
болгох оюун ухаан, ур чадварын хослол л жинхэнэ баялаг. Иймээс мөнгө олохыг
хүсвэл өөрийнхөө мөнгө хийж чадах үндсэн давуу талыг олж түүндээ төвлөр. Олсон
орлого бүрээсээ хэмнэж гамна. Таныг цаг завгүй байлгадаг ажил тань өгөөж
өгөхгүй, орлого чинь олигтой нэмэгдэхгүй, олсноо тогтоож чадахгүй байгаа бол
хувийн санхүүгийн менежментдээ анхаарах болсныг сануулья.
Хүн чанар ба бүтээмж. Газарт
унаж шороонд хутгалдсан мөнгийг түрүүвчиндээ хийх зуураа би ямар азтай байнаа
гэж боддог атлаа гудманд яваа ядруухан эмээгийн хүнд ачааг өргөлцөх болохоороо
би яасан азгүй байнаа, эмээтэй тааралдах гэж гэж боддог хүмүүс хаа сайгүй бий.
Мөнгө хог шороотой хутгалдсан ч үнэ цэнээ алдахгүй байхад хүмүүс бид хүн
чанараа гээсээр байна. Хийж буй ажлынх нь зэрэг зиндаагаар нь бие биендээ
ханддаг болж. Амин хувийн ашиг сонирхлоо эхэлж бодох нь ёс мэт болж. Ашиг
сонирхлын зөрчил ажил хийх зуур тохиолдолгүй яахав. Гэхдээ бүх зүйлд хувиа
бодон довоо шарлуулах, өөрийгөө болгочихоод дараа нь бусдыг бодох нь дэндүү
аминчхан санагддаг. Угаасаа бүрэн төгс болчихлоо гэх бодол надад огт төрж
байгаагүй. Иймээс бие биенээ хамтдаа засаж сайжруулах нь хүмүүний зан чанар,
уужуу тайван бодол, ухааралтай холбоотой. Хүний чанар гадна нь биш дотор нь
оршдог. Эхлээд бид бусдыг гаднаас нь дүгнэдэг, дараа жинхэнэ чанарыг дотроос нь
олж хардаг шүү дээ. Бид хоёр амьдрахгүй. Бидэнд холын бодол хэрэгтэй
болохоос хоёр зан хэрэггүй. Ажлын бүтээмж нэмэгдэж, ашиг орлого
дээшилсэн ч ааш авираа өөрчилж болохгүй. Хөрөнгө чинээ нэмэгдлээ гээд хүн
чанараа гээж болохгүй. Нэг л амьдрах учир нэр төртэй байцгаая. Нэг нэгийгээ
дэмжицгээе.
Эрүүл мэнд эмнэлэгт байхгүй. Өнгөрсөн
жил Апплийн ерөнхийлөгч Стив Жобс хорт хавдрын улмаас хорвоог
үүрд орхисныг бид мэднэ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин хэнийг ч авч явж
чаддагийн жишээ энэ. Хичнээн их мөнгө, алдар нэр, эрх мэдэл, эрдэм ухаан
байгаад тусыг олсонгүй. Ер нь хаа газрын хамгийн төгс эмчилгээ бол өвчилсний
дараа нь биш өмнө нь урьдчилан сэргийлэх идэхвтэй алхам л байдаг. Хэрвээ хэн
нэгний хийж буй ажил бие сэтгэлийг тань туйлд нь тултал ядраадаг, эсвэл эрүүл
мэндийг муутгаж байгаа бол үргэлжүүлэн хийх эсэхээ бодоорой. Аливаа бизнес,
ажил хэргийн үр дүн эрүүл мэнд доройтуулж, дундаж насыг доошлуулдаг байх
учиргүй. Эрүүл бол жаргал, эрүүл мэнд бол баялаг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ
өвдсөнийхөө дараа л ихэнх нь ухаардаг. Эрүүл байхын тулд эрүүл мэндийн талаар
эрүүл зөв мэдлэгтэй болохоос эхэлнэ. Эрүүл мэнд эмнэлэгт, эмийн санд байдаггүй
бидний өдөр тутмын дадал зуршилд оршдог. Уур бухимдал, стресс, буруу хооллолт,
хөдөлгөөний дутагдал зэрэг нь эрүүл хүний эмнэлэг явах гурван үндсэн шалтгаан
болдог гэнэ. Иймээс хоолыг эм мэт хэрэглэхгүй бол хожим хойно нь эмийг хоол мэт
хэрэглэх аюултай тул зөв хооллоход анхаарцгаая. Уурлаж бухимдаад, орилж
хашгираад юу ч өөрчлөгдөхгүй байж болох ч нас чинь богиносож, нүүр тань
үрчийдэг болохыг санацгаая. Хүн хөгширч биш хөшиж, хөдөлгөөний
дутагдлаас болж хорвоог орхидог тул хааяа ч гэсэн явган явж хотын түгжрэлийг
бууруулахад хувь нэмрээ оруулан бусдад буян болцгооё.
Энд хүрээд 12 санамж өндөрлөж байна.
“Хүн ухаантай ч хэлэхээс нааш...” гэсэн мэргэн санаа байдаг. Эх орон, эх нутаг,
элгэн садандаа оруулж чадах бидний хувь нэмэр бол эрүүл мэнддээ, эрхэлж буй
ажилдаа эзэн байхаас улбаатай. Энэ улс оронд чинь эрүүл “Монгол хүн”,
эрхэлсэн ажилдаа эзэн байж чадах “Монгол хүн” хамгаас хэрэгтэй
байна.
Эх сурвалж: www:lector.mn
СЕО Коллеж багийн гишүүн.
Цэндийн Баатархүү
Subscribe to:
Posts (Atom)