Хэлбэр хөөсөн нийгэм Хүмүүст хөөрхөн харагдах
гэж Нүдэндээ давхраа хийлгэлээ Галбиртай байхын тулд Хоол унднаасаа
татгалзлаа Нэр хүндээ унагахгүйн тулд Бренд хувцас өмслөө Нийгмийн хэм хэмжээнд
тааруулах гээд Хэлбэрдэж өөрийгөө гээлээ Баян чинээлэг болох гэж Мөн чанараа
худалдлаа Хог түүж нохой шиг амьдардаг тул Ядуусаас хол байн тэднийг үл
хүндлэнэ Загварын сүүлийн үеийн чиг хандлага болохоор Нүцгэн шахуу хувцаслалаа
Даахын аргагүй хэцүү зовлонг даван гарахын тулд Архи тамхийг сонирхон сайн
найзаа болголоо Бусад нь ном тэврээд яваад байхаар нь Би ч бас тэвэрлээ Царай
муутай болохоороо Гоо сайхны мэс засалд орлоо Хөдөөнийх гэж харагдахгүйн тулд
Нүүрэндээ будаг шаваад л шаваад л Бүгд л амжилттай байгаа юм шиг өнгөтөөр яриад
байхаар нь Би ч бас тэгэж харагдах гэж худлаа амбицлаад Хотын сургуульд бусад
нь сураад байхаар нь Би юугаараа дутахав бас хүрээд л ирсэн Болсон болоогүй
чанартай чанаргүй олон сургуулийн Гоё сүртэй нэртэйг нь сонгоод л орчихсон
Сургуулиа төгсөөд ажлын шалгаруулалтанд ороод Чадваргүй мэдлэггүй гэж хасагдаад
Чаддаг юм аа хийе гэхээр юу чаддагаа бас мэдэхгүй Өөрийгөө мэдэхгүй өрөөлд
таалагдах гэсээр өөрийгөө гээсэн Би хэн бэ? Бусдыг аялдан дагалдсаар Өөрийн
гэсэн ертөнц үгүй Өөрийн гэсэн үзэл бодол үгүй Өөрийн гэсэн онцлог үгүй Өөрийн
гэсэн зорилго үгүй Өөрийн гэсэн мөрөөдөл үгүй Өөрийн амьдралын утга учиргүй
Харамсаж гэмшивч цагийг ухрааж болох биш Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг
хэрвээ байдаг бол гээд л Хүсэж мөрөөдөөд ч хожимдсон байлаа . Би чинь юу хийчих
вэ? Царайлаг хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Яагаад бид түүн шиг болох гээд
Төрөхөөс заяасан биеэндээ Хурц мэс хүргэнэ вэ? Цагаан царай, давхраатай алаг
нүд, хөөрөн хонхойх хацар Царайлаг хүний шинж юм гэж үү? Цаг хугацаанд бүгд л
үгүй болохоос хойш Цаг мөнгөө зарцуулан юунд Өөрийгөө Сараа, Дулмаа шиг болгох
гэж. Жинхэнэ гоо үзэсгэлэн гэж Жирийн нэгэн монгол эмэгтэйн царай төрхөнд бус
Чин зүрхний энхрий зөөлөн хатан ухаанд Хэзээ ч арилахааргүй гүн бат шингээстэй
байдаг юм. Ямар хүнийг баян гэдэг юм бэ? Яагаад бид түүн шиг болох гээд Юу ч
хийхээс буцахгүй байна вэ? Эд хөрөнгө, эрх мэдэл баялаг юм бол Эрлэг рүү аваад
явж чадна гэж үү? Мөнгөтэй байгаад мөрөөдөлгүй бол тэр хэн юм бэ? Мөнгөтэй
байгаад аз жаргалгүй бол тэр хэн юм бэ? Мөнгөтэй байгаад эрүүл мэндгүй бол тэр
хэн юм бэ? Мөнгөтэй байгаад сэтгэл ханамжгүй бол тэр хэн юм бэ? Материаллаг
баялаг баялаг биш ээ Мянга цуглууллаа ч дуусч л таараа Халуун дулаан гэр бүлтэй
хүн баян хүн Хайрлаж хайрлуулах найзуудтай хүн баян хүн Хүн чанартай хүн баян
хүн Хүсэл мөрөөдөлтэй хүн баян хүн Ямар хүнийг хөдөөний хүн гэдэг юм? Яагаад
бид түүнийг ад үзэн шоолон дооглох гэж Ялгаагүй ээ бид бүгд л хөдөөний хүн Дов
жалганы явцгүй үзэлд Дарамтлуулж явах гэж үү? Гадаадын аль нэг улсад очиход
Монголын хөдөөний хүн, Монголын хотын хүн гэж Хэзээ ч биднийг харахгүй Цусанд
нь гал байдаг болохоор Хацар нь улаа бутарч байдаг юм Төрөхөөс тамгалагдсан
Монгол дархлааг Таслахын учир юун? Ховд байна уу? Увс байна уу? Дорнод байна
уу? Ялгаагүй л бүгд монгол хүмүүс Ядуу сэтгэлгээнд захирагдаж Эв эеээ алдан
байж Дотооддоо ялгарч хэрхэвч болохгүй бид Бусад хүмүүс ямар байгаа болоод
Яагаад бид тэднийг дуурайна вэ? Хүн бүр бусдаас өөр байдаг болохоор Үнэ цэнээ
хадгала, хэн нэгэний хуулбар бүү бол, өөрийхөөрөө бай Бүгд ар араасаа цувраад
нэг зүгт явлаа ч Тэднийг дагахгүй байх хүчтэй бай. Эх орон, эцэг эх, энэ биеэ
сонгож төрдөггүй болохоор Хүнийг хүн чигээр нь л хүлээж ав. Хог түүдэг
гуйлгачин ч бай Хот захирдаг дарга ч бай Хосгүй их хөрөнгөтөн ч бай Хүн гэдэг
нэрийг л бүгд зүүж яваа...
No comments:
Post a Comment