Sunday, April 15, 2012

гитарын зураг

Гитараа сайхан тоголноо.



Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана. / Р. Чойном /


Эхний гитараа энэ намар ажил хийж мөнгө олоод авч байсан юм. Сургалтанд явах мөнгөө ч ажил хийгээд олсон юм байна. Оюутны мөнгө өгснөөр дараагийн гитарыг толь бичгийн хамт авлаа.




Thursday, April 12, 2012

Дуутай дурсамжтай сурагч нас минь.

Намайгаа дурсаарай 2010 он.

Оюутан цагаа дурсана уу? 2010





Сониуч хүн.

Би их сониуч хүн. Магадгүй одоо байгаагаасаа яльгүй өндөр байсан бол сагсны шийдлүү тохох гэж ородох байсан байх. Гэвч энэ хэмжээнд хүрч тоглож дийлэхгүй учир, өөрийнхөө хэмжээнд шинэ үзүүлбэр сурсан нь энэ байлаа. Үүнийгээ одоо ч үзүүлж чадна шүү. Сурсан юмыг сураар боож болдгүй гэдэг биз дээ. 
Аа бас болоогүй биеийн тамирынхаа хичээл дээр сурсан нэг үзүүлбэр бол хоёр гар дээрээ явах байлаа. үүнийгээ одоо ч чадна. хоёр гар дээрээ явж сурахын тулд хоньны бэлчээрт зүлгэн дээр их хичээллэсэн дээ. Үр дүн нь би чадахгүй зүйлээ чаддаг болсон.


  

 



Saturday, April 7, 2012

Өдрийн тэмдэглэл.

Өнөө өглөө 6:20 минутад босч, өглөөний ундаа уугаад 7:10 минут гээд гэрээс гарав. Өглөөний агаараар цээж дүүрэн амьсгалж, бага хэмжээний гүйлт хийх зуур салхи сийгэн, чийг үнэртэнэ. Хаврын сайхан өдрүүдийн нэг нь яалт ч үгүй энэ гэлтэй. Амралтын өдөр учир энэ өдрийг юм үзэж нүд тайлахаар шийдэж өөртөө зориулсан маань энэ байлаа. Өглөөний 8 цаг гэхэд хорооллоос алхсаар яваад аль хэдийн МУИС дээр очсон байв. Хөдлөх цаг нэгэнт болж бид хэд Багануур хотлуу гарав. Эндээсээ Налайхад өдрийн хоолонд орчоод цаашаа Багахангай явлаа.  

                       
Замын уртад нэг нэгэндээ асуулт тавин, өөрсдийн мэддэг зүйлсээ бусаддаа хуваалцсаар явав.
Мөн их олон дуу дуулсан юм.

Төв аймаг. Их зохиолч Д. Нацагдожийн дурсгал хөшөө.
"Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм 
өвөртлөн ирнэ" гэсэн бичээс байна. Арын том чулуун 
хөшөөн дээр "Миний нутаг" шүлэг байна.



Төв аймаг Эрдэнэ сум. Хотоос 96 км гэнэ.
Чингис хааны хөшөөт цогцолбор "Цонжинболдог" би үсэрч байна.

Тэргүүлэх профессор ph.D Ц. Ганболд багштайгаа ангийн хэдэн
нөхдийн хамт зургаа татуулав.2012,4,7
"Бренд гэдэг чинь наймааны л арга байхгүй юу даа" гэж багш нэг удаа хэлсэн юм. Энэ үгийг хэлэхэд нь дэвтрийн буландаа тэмдэглэж авч байснаа санав. 
Хотын төвөөс гарч, урьд нь очиж байгаагүй шинэ газруудаар явж танилцлаа. Багшдаа баярлалаа.