Sunday, November 9, 2014

Байлдагчийн дуу

Үг Б.Солонго
Ая МУГЖ Н.Чулуунхүү
Байлдагчийн дуу
Цэрэгт мордохын урд үдэш
Чамтайгаа уулзсан тэр мөчийг
Санаа алдан гэгэлзэхэд чинь
Сэтгэл сэмэрч зогссон доо
Зарлан дуудахаа аваад
Зүрх минь хэдий догдолсон ч
Чамаасаа холдоно гэхээр
Сэтгэл хорогдоод байсан
Цэргийн эрдэмд шамдан суралцаад
Цэмцгэр байлдагч гялалзаж явахдаа
Итгэл дааж сэтгэлээ чангалаад
Энхрийхэн чамайгаа санана даа
Зарлан дуудахаа аваад
Зүрх минь хэдий догдолсон ч
Чамаасаа холдоно гэхээр
Сэтгэл хорогдоод байсан
Анд нөхөдтэйгээ мөр зэрэгцээд
Армийн албаа одтойхон хаагаад
Халагдаад чамдаа очноо гээд
Хоног сарыг тоолон хүлээнэ
Зарлан дуудахаа аваад
Зүрх минь хэдий догдолсон ч
Чамаасаа холдоно гэхээр
Сэтгэл хорогдоод байсан

Дууг дуулсан Дуучин Б.Ганцогт
Гитартай дуулсан дуу шимтэн сонирхогч Лхагвадорж, Батбаяр, Отгонбаатар, Батцогт.