Monday, April 7, 2014

Тэмцээн гоё боллоо.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн сургуулийг 2002 онд төгсөгчдийн санаачлан зохион байгуулж байсан сагсан бөмбөгийн тэмцээн 10 жилийн ойтойгоо золгож, ойн хүрээнд Шинэ-Идэрчүүдийн оролцсон сагсан бөмбөгийн тэмцээнийг 2014 оны 4 сарын 6 нд зохион байгуулав. 
Тэмцээнд оролцохоор эрэгтэй 12 баг, эмэгтэй 3 баг бүртгүүлсэн байна. Тэмцээнд оролцохоор Шинэ-Идэрээс хүмүүс ирсэн байлаа, урьд өмний жилүүдэд холоос зорьж ирж байгаагүй байх. Тэмцээн ШУТИС-ийн заланд өглөө 8 цаг 30 минутанд эхлэв, баг тус бүр тоглолтын хувцасаар жигдэрч, цагаа барин, хөлс хүчээ гарган шударгаар өрсөлдсөнөөс:
Эрэгтэй 1-р байр 2009 онд төгсөгчдийн баг, 2-р байр 2010 онд төгсөгчдийн баг, 3-р байр 2002 оны төгсөгчдийн баг.
Эмэгтэй 1-р байр үе үеийн төгсөгчдөөс бүрдсэн холимог баг, 2-р байр 2012 оны төгсөгчдийн баг, 3-р байр 2013 оны төгсөгчдийн баг тус тус байр эзлэв. Аав ээжүүд нь Шинэ-Идэрийн хүн бол хүүхэд нь тэмцээнд оролцож болно гэх журмаар нэлээн олон нэр зүсийг нь үл мэдэх тамирчид тэмцээнд оролцов. Түүн дотор төрөл түүх хүмүүс хүртэл байсан нь их олшуурхууштай зүйл байлаа. Уг тэмцээнийг ихэр дизайн компаны захирал Б.Ганзориг ивээн тэтгэгчээр оролцов. Мөн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Цацралт-Од, Батлан хамгаалах яамны мэргэжилтэн Эрдэнэбаяр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Г.Идэрбаяр нар тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож баяр хүргэн шагнал гардуулав.
10 жилийн ойн тэмцээнийг гоё заланд сайхан зохион байгуулсан сагсан бөмбөгийн олон улсын шүүгч Б.Ганзориг таньд талархал илэрхийлье. 









2014/4/6