Санаа нийлдэг нөхөд гэсэн нь учир бий. Бид насаар үе, нэг 10 жилийн сургуульд сурч байсан, нэг аймаг,нэг сум гээд яриад байвал илүү дотно болно.
Даш-Очир бид хоёр цагийг дэмий үрж, хэрэггүй зүйлс ярьсангүй. 2013 оны өвлийн амралтаар мөрөнгөөс Шинэ-Идэр явах замдаа оюутан насны баяр баясал, хийж бүтээсэн зүйл, хичээлээс гадуурх ажил гэх мэт олон зүйлсийг ярихдаа нэг төлөвлөгөөн дээр санаа нийлж хамтрахаар болсон юм. Тэр нь "Сум байгуулагдсаны 90 жилийн ойг" угтсаж урлагийн тоглолт зохион байгуулахаар болж тохиролцсон юм. Өнөөдрөөс ажилдаа ороод явж байна. Фонограммаа бичүүлэх, ямар дуу дуулах, хамтарч дуулах дуугаа хэрхэн сонгох гэх мэтийг ярьж ажлын чигээ тодорхойллоо. Мөн хичээлээс гадуур ажил хийдэг, аль болох гэрээсээ мөнгө авахгүйг боддог, аав ээжийгээ үргэлж баярлуулахыг хичээдэг зан чанар Манай Даш-Очирт бий. Ярьж байгаа яриа нь надтай санаа нийлдэг, яриад зогсохоороо хөшөө мэт уддаг гээд санаа нийлэх зүйл бид 2т их бий.
МҮИС-ийн оюутны холбооны дэд тэргүүн Даваажав- нийгмийн идэвхи сайтай, аливаа зүйлд санаачлагатай зэрэг нь надад сайхан санагддаг. Бид хоёр ойрын үед асар том ажил төлөвлөөд ажлын эхний шатандаа ороод явж байна. Сум байгуулагдсаны 90 жилийн ойд Залуучууд хувь нэмрээ их оруулах ёстой гэдэг дээр бид санаа нийлдэг юм. Бид насаар үе, залуу хүмүүс учир цаашид олон зүйл дээр хамтарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
No comments:
Post a Comment