Энэ жил би 3р курс. Сумын оюутнуудаа цуглуулж тэднийгээ хооронд нь уулзуулж ах эгч оюутнуудтай нь уулзуулж баярлуулах ажлыг бидний үеийнхэн хийх ёстой байсан бөгөөд ийм ажил яг үнэндээ үгүйлэгдэж байлаа. Энэ уулзалтын ажлыг зохион байгуулах санаачилгаа анги бүрийн төлөөл оюутнуудад хэлэхэд зарим нь хоттой сайн танилцаж амжаагүй болохоор хотыг сайн мэддэг болж байж л уулзана гэсэн бодолтой явжээ. арга ч үггүй биз. нам гүм тайван орчинд хүүхнп насыг өнгөрүүлсэн юм чинь. шинэхэн оюутанд хот эхний удаад мэдээж түвэгтэй санагдаж байгаа. Тэд маань гэрээ, сургуулиа, сумаа санаж л байгаа.
Энэ уулзалт 9сарын9ны өдрийн 12 цагт Сүх жанжны талбай дээр уулзсанаар "Богд хааны ордон музей" үзэж, дурсгалын зургаа татуулснаар энэ удаагийн уулзалт өндөрлөх ёстой байсан ч "Соёл боловсролын ажилтны" амардаг өдөр байсныг бид мэдсэнгүй. Уул нь 9 сарын 15 хүртэл ажиллана гэж мэргэжлийн хүнээс сонссон нь буруу байсан юм билээ.
9 сарын эхний өдрүүдэд нар шарж, дулаан төөнөсөн дан цамцнаас өөр хувцас өмсөхөөргүй байсан ч яг биднийг уулзах өглөө бороо орж, будан суусан хүйтэн өдөр таарч охидуудыг нэлээн дааруулж орхив. Тэр өдөр харин бидэнд үзэж харах юм их байж дурсгалын зургийг хэд хэдээр нь татуулснаар "Төрийн ордон" той танилцаж , үүний дараагаар анги ангиараа хоолонд орсны дараа 18цаг30 минутаас 20 цаг 30 минут хүртэл заланд тоглон нэг өдрийг өнгөрөөлөө. Өглөөний уулзалт дээр 30 гаруй оюутан ирсэн бөгөөд оройн тоглолт дээр оюутны тоо нэмэгдэж ирсэн байлаа. Сүүлийн хэдэн жил ийм уулзалт болоогүй тасарсан байсан юм билээ. Хэдийгээр цаг агаар хүйтэн байсан ч, бороо орж байсан ч, манай оюутнууд даарч байсан ч, бидний уулзалт өглөөнөөс орой болтол бүтэн өдрийн уулзалт болсон юм.
Нэгэнт орой болж бид тарах болцгоосон байв. Уулзаад яриад хөөрөөд явахаар нэг өдөр гэдэг тун богино гэдгийг манай оюутнууд бүгд мэдэрсэн юм.
Уулзалт тарахад нэгэн дүү оюутнаас ирсэн мсж ийг бичихгүй бол энэ тэмдэглэл утгагүй мэт санагдана.
" Нутгийнхантайгаа уулзаад гоё байлаа. Та үргэлж ийм манлайлагч нь байгаарай, таньд маш их баярлалаа. Мэдэхгүй зүйл гарвал бид таниас асууж байна шүү. Та ах хүний халуун дулаан сэтгэлийг харуулж чаддаг шүү" гэж амжилт хүссэн байлаа.
2012 оны 9 сарын 9